Нийт 110 төгсөгч. Үүнээс:
6 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ
МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС зэрэг ИС-ийн 3-р курсэд шилжин суралцах
Японы Тоёохаши ИС, Сэндай технологийн коллежийн ахисан түвшинд дэвшин суралцах
Онолын хичээлийг туршилтаар бататган дадлага ажил хийх
Суралцагч төвтэй арга зүйгээр сургалтыг зохион байгуулах
Мэргэжил сонголтоо 2-р курсээс хийх боломжтой.
Карьер хөгжлийн төвийн танилцуулга
Оюутан бүрийг өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох түүндээ хүрэх замд туслах, чиглүүлэх, тэдний найдвартай зөвлөгч-хамтрагч байх.
ШМЭХ-ийн Карьер хөгжлийн төв нь 2018.11.05-аас эхлэн 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Сургууль-Карьер төв-Оюутан гэсэн гурвалсан холбоогоор ажиллаж, оюутны хүсэл сонирхлыг харгалзан, карьер төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийн бааз цуглуулж, оюутан болон төгсөгчидөө үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаж байна. Дотоод болон гадаадын солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллээр оюутан, төгсөгчидөө цаг тухай бүрд хангаж, материал бүрдүүлэлтэд зааварчилгаа, дэмжлэг үзүүлдэг. Мөн дотоодын томоохон аж ахуй нэгжүүдтэй холбоо тогтоож, ажлын байранд зуучлах, дадлага, цагийн ажил олоход дэмжлэг үзүүлдэг ба ажил олгогчдоос төгсөгч оюутнуудад тавьдаг ур чадварын тандалт судалгааг хийж, сургалтын хөтөлбөртөө сайжруулалт хийдэг. Түүнчлэн Японы инженерийн технологийн компаниудад ажилд орох ярилцлагад төгсөгчдийг бэлтгэж, үндсэн ажилтнаар мэргэжлээрээ Япон улсад ажиллахад нь туслалцаа үзүүлдэг.
ГАДААД ХАРИЛЦАА
Япон улсын аж үйлдвэрлэл эрчимжиж инженер, техникийн мэргэжилтний өндөр эрэлт үүссэнээр 1962 онд анх коосэн сургууль байгуулагдаж өдгөө 63 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Японы засгийн газраас КООСЭН боловсролыг брэнд болгон хөгжүүлж гадаадад экспортлох бодлого хэрэгжүүлж эхэлснээр Монгол анхны орон болж нэвтрүүлсэн. Шинэ Монгол коосэн тeхнологийн коллeж нь Японы сургалтын систeм, хөтөлбөрийг загвар болгосон дээд боловсролын байгууллага тул Японы коосэн нийгэмлэг, коосэн сургуулиуд төдийгүй их дээд сургуулиуд, байгууллага аж ахуй нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж байна.