新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Багш нар цахим хичээл бэлтгэн хүргэж байна

04.03.2020

Танд энэ өдрийн мэндийг хүргэе,

Шинэ Монгол технологийн коллежийн багш нар шинэ төрлийн Коронавирусын хөл хориотой холбоотойгоор хичээлийн хоцрогдол, өмнөх хичээлийн уялдаа холбоог алдагдуулахгүй байх мөн оюутны сурч мэдэх системт үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс оюутнууд гэрийн нөхцөлд үзэж, даалгаврыг илгээх боломжтой байдлаар цахим хичээлийг боловсруулан анги бүрийн үүсгэсэн цахим сан (Google Classroom, mail group, fb хуудас) -гаар дамжуулан бэлтгэн хүргэж байна.

Иймд оюутан, эцэг эхчүүд та бүхэн үзэж буй хичээлтэй холбоотой цахим санруу хандаж багшийн явуулж буй даалгавар, хичээл зэргийг үзэх боломжтой юм.