新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Барилга дэд бүтцийн инженерийн тэнхим


БДБИ Тэнхимийн сургалтын төлөвлөгөө /Дарж харна уу/

1. Тэнхимийн зорилго

Сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон хот суурин, дэд бүтэц, барилга байгууламжийн төлөвлөлт, инженерийн тооцоолол, дизайны шийдэл, тэдгээрийн ашиглалт арчилгаанд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшин байгаль орчны тэнцвэрт байдал болон нийгмийн хэрэгцээг хангахуйц барилга, дэд бүтцийг бүтээн байгуулах чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.

2. Тэнхимийн зорилт

2.1 Хэрэглээний физик, математик, архитектур дизайн, барилгын механик, материал судлал, инженерийн туршилт, мэдээллийн боловсруулалт, хэмжил зүй, инженерийн ёс зүй зэрэг суурь мэдлэг чадварыг эзэмшүүлэх.

2.2 Барилгын механик, материал судлал, хөрс судлал, гидравлик, хэмжил зүйн онол дадлага, төмөр бетон бүтээц, ган бүтээц, зэрэг хичээлүүдийн мэдлэгийг ашиглан барилгын бүтээцийн тооцоо зураг төсөл боловсруулах, талбай дээрх асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшүүлэх.

2.3 Хүрээлэн буй орчны инженерчлэл, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, хот, бүс нутаг төлөвлөлт, статистик зэрэг хичээлүүдээр олж авсан мэдлэг боловсролоо ашиглан эдгээрт хамааралтай мэргэжлийн салбарын асуудлыг эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөг судалсны үндсэн дээр шийдвэрлэх чадварыг эзэмшүүлэх.

2.4 Барилга төлөвлөлт, техник дизайн, архитектур дизайн, автозамын инженерчлэл зэрэг хичээлээр олж авсан мэдлэг боловсролоо ашиглан компьютероор зураг төсөл боловсруулах, төсөв тооцоо хийх чадварыг эзэмшүүлэх.

2.5 Барилга дэд бүтцийн салбарын технологийн үндсэн туршилтууд, хэмжилт хяналтын арга техник болон туршилт хэмжилтийн үр дүнг компьютероор боловсруулах арга техникийг эзэмшин хэрэглээгээ болгох.

2.6 Аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай хамтарсан төсөл, дадлага ажилд оролцуулж бодит ажлын байрт шаардлагатай чадварыг эзэмшүүлэх.

2.7 Орчин үеийн техник, технологийн шийдлийг олон нийт, аж ахуйн нэгжид түгээн таниулах.