新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Баяр хүргэе

07.01.2020

Монгол улсын засгийн газраас шалгаруулдаг Оны онцлох хүүхэд шалгаруулалтын "Техник сэтгэлгээ, шинэ санаачилга" номинацид шалгаран оны онцлох хүүхэд болсон МИ-2 курсийн оюутан С.Тэнгэртээ баяр хүргэе.

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил-төлөвшил, ёс зүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхдэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон, байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байгаа билээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
2019 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн 15 хүүхэдтэй тусгай ангийн хамт олон, Би нар гэр бүлийн уран сайхны киноны 10 авьяаслаг хүүхдүүд тус тус “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.
Энэ жил дараах 9 номинациар “Оны онцлох хүүхэд” шалгаруулж, шагнан урамшуулж байна.
1. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга номинаци- 3
2. Сурлагын амжилт номинаци-7
3. Урлаг, уран бүтээл номинаци-7
4. Биеийн тамир, спорт номинаци-5
5. Эх орны түүх, соёл, өв уламжлал номинаци-1
6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинаци-3
7. Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинаци-5
8. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага номинаци-4
9. Багийн амжилтаар “Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн хамт олон”, “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны хамт олон тус тус шалгарсан байна.