新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Бидний амжилт

Олон улсын хэмжээний арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцсон байдал:

Японы коосэн сургалтын хөтөлбөрийг гадаад улсад анхлан амжилттай хэрэгжүүлсэн нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 3 коосэн сургууль юм. Энэ хүрээнд 2018 оны 10 сард япон улсад зохион байгуулагдсан "GIGAKU SDG UNITWIN Panel Discussion” олон улсын хуралд ШМТК нь Монгол дахь коосэн сургуулийн төлөөлөл болон гишүүнээр уригдан оролцож ШТМК-ийн туршлагыг танилцуулсан. "GIGAKU SDG UNITWIN Panel Discussion” буюу Тогтвортой хөгжлийн бодлогод инженерийн боловсролын үүрэг оролцооны талаарх уг хурлыг ЮНЕСКО-гоос Тогтвортой Хөгжлийн төлөөх Инженерийн Боловсролын тэргүүлэгч сургуулиар албан ёсоор итгэмжлэгдсэн Нагаокагийн технологийн дээд сургууль зохион байгуулсан ба энэ жил буюу 2020 оны 1-р сарын 31-нд 4 дэх удаагийн хэлэлцүүлэгт мөн манай сургууль оролцож байна.

UNESCO Chair Kick-off Meeting

Олон улсын хэмжээний уралдааны хувьд Японы Коосэн сургуулиудын хооронд явагддаг Дизакон тэмцээнд 3 дахь жилдээ оролцон тодорхой амжилтуудыг үзүүлээд байна. Энэ нь ШМТК нь зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй, олон улсын хэмжээнд зохих хэмжээнд танигдаж байгаагийн жишээ юм.

Түүнчлэн Нисэх загварын Азийн тэмцээн, Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг олон улсын өсвөрийн энтрепренёруудын ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий “Global Youth Entrepreneurship Challenge (GYEC)” уралдаанд 3 дах жилдээ оролцон жил ирэх тусам амжилтаа ахиулаад байна.

2019 онд ШМТК-оос Япон улсын Нагаока коосэн технологийн коллежид дэвшин суралцаж буй манай оюутнууд Япон улсын “Deep learning contest” буюу хиймэл оюун ухаан ашиглан бүтээл хийх тэмцээнд оролцон Тэргүүн байр – Гранпри шагнал авч хийсэн бүтээл буюу бизнесийн санаа нь 400 сая иен /10 тэрбум төгрөг/-н үнэлгээ авч 1 сая иен /25 сая төгрөг/-р шагнуулсан. 2020 он зохион байгуулагдах тус тэмцээнд Монголын коосэн сургуулиуд оролцохоор Japan Deep Learning Association /Японы хиймэл оюун ухаан – машин сургалтын холбоо/-с урилга аван Монгол Коосэн технологийн коллеж, ШУТИС-ийн харьяа Коосэн технологийн коллежтэй хамтран баг бүрдүүлэн бэлтгэл ажилдаа ороод байна.

 

ШМТК-ийн 1-р үеийн оюутан Б.Номуунбаясгалант, О.Содтавилан нар “Deep Learning Contest”-н Тэргүүн байр

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд багш оюутны олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, тодорхой амжилтууд гаргаж ирсэнийг дараах хүснэгтэнд үзүүлэв.

Олон улсын хэмжээний уралдаанд гаргасан амжилт

Тэмцээн

Он

Амжилт

“Дизакон” гүүр угсралтын загвар

2017

62 багаас 30-р байр

2018

14-р байр, тусгай шагнал

2019

8 болон 11-р байр

Нисэх загварын ASIAN CUP

2017

Алтан медаль /МИ-3 Ч.Даваадорж/

Нисэх загварын уралдаан Mongolian CUP

2017

Хүрэл медал /МИ-3 Ч.Даваадорж/

2018

Мөнгөн медал /МИ-4 Ч.Даваадорж/

Энтрепренёр Залуучуудын Олон Улсын Тэмцээн “Global Youth Entrepreneurship Challenge”

2017

Shine Mongol GTH баг 12-р байр

2018

9-р байр

2019

GAYA-8 BIT баг 4-р байр

НҮБ-аас зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн ухаалаг, ашигтай орчинг бүрдүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо” олон улсын тэмцээн

2018

  • ELEOS баг богино хэмжээний киноны төрөлд “Хүүхдийн хүчирхийлэл” сэдвээр 1-р байр
  • Шинэ Монгол Коосэн баг Мульмедиа төрөлд “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр 1-р байр

2019

Innoway баг богино хэмжээний киноны төрөлд “Хүүхдийн хүчирхийлэл” чиглэлээр 1-р байр

Японы Коосэнгийн үндэсний тэмцээн “График арт”

2018

Гранпри шагнал 1-р курс оюутан Б.Ган-Эрдэнэ

Үндэсний хэмжээний байр суурь

ШМТК нь үүсгэн байгуулагдахдаа үндэсний хэмжээний байр сууриа сургуулийн Уриа /“Өөрийн гараар улсаа бүтээнэ”/ болон, Алсын хараандаа “Монгол улсын бие даасан хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан, мэргэжлийн болон харилцааны өндөр чадвартай инженерүүдийг бэлтгэсэн сургууль гэдгээрээ улсдаа үнэлэгдсэн сургууль болно” гэж маш тодорхой тусгасан байдаг.

Сургуулийн алсын хараа, эрхэм зорилгодоо хүрч ажиллахад сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын орчин гэсэн үндсэн 3 зүйл хамгийн чухал бөгөөд ШМТК-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсанаар дээрх гурван чиглэлд ихээхэн ач холбогдол өгөн, үр дүнтэй ажиллаж ирсэн.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд үндэсний хэмжээний байр сууриа хэрэгжүүлэх, таниулах хүрээнд дараах чиглэлд ажиллаж ирсэн. Үүнд:

  1. 1. “Коосэн” буюу Технологийн Коллежийн боловсролын системийг Монгол улсын хэмжээнд зөв таниулах
  2. 2. Багш оюутныг үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд оролцуулах замаар мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх
  3. 3. Коосэн сургалтын хөтөлбөрийг бусад их, дээд сургуульд нээлттэй танилцуулан, хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг болно.

“Коосэн” боловсролын системийг Монгол улсын хэмжээнд зөв таниулах хүрээнд 2.3-д дурдсанаар нийт 5 чиглэлд дотоод хамтын ажиллагааг явуулж ирсэн ба нийгмийн хариуцлагын хүрээнд /Шалгуур 7/-д заасан арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд улсын чанартай уралдаан тэмцээнд манай багш оюутнууд идэвхтэй оролцон амжилт гаргаж ирсэн нь сургалтын үйл ажиллагааны үр дүнг тодорхой хэмжээнд илэрхийлэх бас нэгэн үзүүлэлт юм. Үүнд ABU робокон үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШМТК-ийн “New Robo” баг 2 дах удаа Монголын их дээд сургуулиудын багтай өрсөлдөн урьдчилсан тэмцээнд 3-р байр, үндэсний аваргын тэмцээнд 8-р байранд шалгарсан амжилтыг дурдаж болно.

Хүснэгт 9.6 Багш оюутны үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд гаргасан амжилт

Хичээлийн жил

Уралдаан тэмцээний нэр

Амжилт

2016-2017

“Startup Weekend University Edition”

ХИ-3 Б.Мөнхчимэг 1-р байр

Монгол-Туркын хамтарсан сургуулийн Байгалийн ухааны бага олимпиад

ХИ-3 Э.Тогтуун мөнгөн медаль, ХИ-2 Г.Алтанзул хүрэл медаль

БЗД-ийн Химийн олимпиад

ХИ-3 Э.Тогтуун хүрэл медал, ХИ-2 А.Золбоо мөнгөн медаль, ЦЭИ-2 Г.Үлэмжжаргал хүрэл медаль, ХИ-2 Ц.Туул тусгай байр

Нисэх загварын улсын аварга шалгаруулах тэмцээн

МИ-3 Ч.Даваадорж алтан медаль

Хог хаягдлаас баялаг руу тэмцээн

МИ-3 Т.Ялгуун 1-р байр

Энтрэпренёр Залуучуудын Улсын Уралдаан

Shine Mongol GTH баг 3-р байр

2017-2018

Химийн Оюутны Улсын Олимпиад

ХИ-4 Э.Тогтуун хүрэл медаль

Нисэх загварын улсын уралдаан аварга

МИ-3 Ч.Даваадорж алтан медаль

CAD-ын улсын олимпиад

МИ-3 И.Дорж мөнгөн медаль

Энтрэпренёр Залуучуудын Улсын Уралдаан

Fattech баг 1,

Шинэ Монгол Коосэн-2 баг 2-р байр

2018-2019

ABU робокон, үндэсний аварга шалгаруулах тэмцээн

NewRobo баг Шилдэг 8-д шалгарсан

Улсын оюутны химийн олимпиадын

ХИ- 5 Б.Хулан хүрэл медаль

“Химийг хэн сайн мэдэх вэ” оюутны уралдаан

Brilliant баг 2-р байр

ШМТДС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал

ХИ-1-рүеийн Ч.Бат-Оргил 2-р байр,   А.Ариунгоо тусгай байрын шагнал

Энтрэпренер Залуучуудын Улсын Уралдаан

GAYA-8 BIT баг 3-р байр

Статистик загварчлалын улсын уралдаан

Хог хаягдал сэдвээр тусгай байр

ШМТК-ийн сургалтын хөтөлбөрийг бусад их, дээд сургуульд нээлттэй танилцуулан, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Шалгуур 7.2-д заасан 7 их, дээд сургуультай хамтран ажиллах хүсэлт болон сургалтын хөтөлбөрийг нээлттэйгээр хүргүүлсний үр дүнд 5 сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулаад байна. Хамтын ажиллагааны хүрээнд 4 сургуультай хамтран кредит дүйцүүлэлтийг анхан шатанд амжилттай хийснээр төгсөгчид дотоодын их дээд сургуульд дэвшин суралцах боломж нээгдээд байна.

Зөвхөн кредит дүйцүүлэлтээр хязгаарлагдахгүй, хамтран ажиллах чиглэлүүдийг тусгасан ба үүний үр дүнд зарим их дээд сургуультай судалгааны чиглэлд хамтран ажиллах боломж нээгдэн төгсөлтийн судалгааны ажлыг хамтран удирдах чиглэлд бодитой ажлууд хэрэгжиж эхлээд байна.

2019-2020 оны хичээлийн жилд дараагийн 5 жилийн стратеги төлөвлөгөөнд үндэсний хэмжээнд хүрэх зорилго зорилтоо тодорхойлсон бөгөөд тэдгээрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Үүнд:

  • - Дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн, сургалт-судалгааны чиглэлд хамтран ажиллах
  • - Үндэсний хэмжээнд уралдаан, тэмцээнд амжилт гаргах, түүнд дэмжлэг үзүүлэх
  • - Төгсөгчдийн мэдлэг чадварын судалгааг ажил олгогчид болон дэвшин суралцсан сургуулиас авч дүн шинжилгээ хийх, хөтөлбөрийн сайжруулахад ашиглах
  • - Багш нарын үндэсний хэмжээний хамтарсан судалгаанд оролцохыг дэмжин ажиллах