新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

ШМТК–ийн Нийгэмд чиглэсэн бодлого

Тус сургууль нь нийгэмд чиглэсэн бодлого, төлөвлөгөөг дараах байдлаар баримтлан ажилладаг.

- Сургуулиас  явуулж  буй  аливаа ажил үйлчилгээ нь  цогц  байдлаараа  хуульд заасан эсэхээс үл хамааран  багш, ажилтан, оюутны  эрүүл мэнд, аюулгүй байдалд  эрсдэл  учруулахгүй байхад анхаарах

- Олон  нийтийн  хөгжилд  чиглэсэн  таниулах, сургах, нөлөөлөх  үйл ажиллагаанд  оролцох, зохион  байгуулах, дэмжих

- Хүмүүнлэгийн тусламж  шаардлагатай байгаа олон нийтэд мөнгөн болон мөнгөөр  хэмжигдэхүйц тусламж, үйлчилгээ хүргэх, өгөх

- Нийгэмд  ээлтэй  үйл  ажиллагаа  эрхлэх, аажимдаа  хүн  амын  хөгжил, эрүүл мэнд, орчин зэрэгт  хор  хөнөөлтэй  үйл  ажиллагаа явуулахгүй  байх зарчим  баримтлах

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний хүүхдийг дэмжих бодлогыг үйл ажиллагаанд баримтлах

    Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудыг сарын тогтмол төлөвлөгөөнд тусган ажилладаг.

                                                                          Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа  

    Д/д

                                     Хийсэн ажил

    Огноо

    Хамрагдсан байдал

    Үр дүн

    Олон  нийтийн  хөгжилд  чиглэсэн  таниулах, сургах, нөлөөлөх  үйл ажиллагаанд  оролцох, зохион  байгуулах, дэмжих хүрээнд хийгдсэн ажлууд

    1

    Инженер хүн гэж хэн бэ? Олон нийтэд зориулсан цуврал лекцийг жилд 2 удаа зохион байгуулдаг.

    2015-2019 онд

    Нийт 598 хүн хамрагдсан байна.

    Инженерийн боловсролыг олон нийтэд тодорхой түвшинд танилцуулсан.

    2

    Инженерийн боловсролыг сурталчлах, инженерийн болон заах аргазүйн чиглэлээр судалгааны ажил хийхийг дэмжих, урамшуулах зорилгоор “Инженерийн боловсрол Монголд” сэдэвт Онол практикийн бага хурлыг инженерийн боловсрол олгодог их дээд сургуулиуд, коллежуудын багш нарын дунд  2 үе шаттайгаар зохион байгуулсан.

    2019 онд

    Нийт 32 багшийн илтгэл оролцсон

    Эхний 3 байр шалгаруулж нийт 5 сая төгрөгний шагнал олгосон.

    3

    Өсвөр насны сурагчдад инженерийн боловсролыг сурталчлах, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж 9-р ангийн сурагчид тус коллежтой танилцан, лабораториудад туршилт хийж үзэх, оюутнуудын хийж буй туршилт болон бүтээлүүдтэй танилцах боломжийг олгодог.

    2015 оноос жил бүр

    Жил бүр 20-30 сургуулийн 9-р анги төгсөх сурагчид

    Сурагчдын Инженер сэтгэлгээг хөгжүүлэхэд тус нэмэр болсон.

    4

    Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сургууль дээр нь очиж инженерийн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа өгөх зорилгоор танилцуулах хичээл, туршилт, мэргэжлийн чиг баримжаа олгох яриа сургалт зохион байгуулдаг. 

    2015 оноос жил бүр

    Жилд дунджаар 3000 орчим ЕБС-ын 9-р анги төгсөх сурагчид

    ЕБС-ын сурагчид Коосэн системийг мэдэж эхэлснээр элсэгчдийн тоо нэмэгдсэн.

    5

    Анхны төгсөгч БДБИ-ийн ангийн оюутан Б.Баттулга сургуулийнхаа байрны өмнө дугуйны зогсоолыг 1-р курсэд байхдаа хийсэн нь өнөөг хүртэл ашиглагдаж байна.

    2015 онд

    ШМЭХ-ийн бүх оюутан, сурагчид

    Оюутан, сурагчид дугуйгаар сургуульдаа ирж, очиход таатай нөхцөл бүрдсэн.

    Багш, ажилтан, оюутны  эрүүл мэнд, аюулгүй байдалд  эрсдэл  учруулахгүй байхад анхаарах хүрээнд хийгдсэн ажлууд

    1

    Оюутнуудад зориулсан яриа: Архи тамхи, мансууруулах бодисоос болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриаг тогтмол хийдэг.

    2015 оноос жил бүр

    Бүх оюутнуудад

    Дүүрэг хорооны цагдаа, нийгмийн ажилтан, эмч нартай тогтмол хамтран ажиллаж, зөрчилгүй сургууль болж чадсан.

    2

    Багш, оюутнуудад зориулсан яриа: Эрүүл зөв хооллолт болон эрүүл мэндийн боловсролын талаар сургуулийн эмч эрүүл ахуйч, ШМЭХ-ийн хоол зүйч, БЗД-ийн ЭМГ-ын мэргэжилтэн нар тогтмол ажлын төлөвлөгөөний дагуу хийдэг.

    2015 оноос жил бүр

    Бүх багш, ажилтан, оюутнууд

    Сургалтыг тогтмол явуулснаар оюутан, багш, ажилчдын эрүүл мэндийн боловсрол дээшилсэн.

    3

    Багш ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор бие бялдрын ерөнхий сорил авах, зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, аэробик, иога зэрэг сургалтуудад үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь: 2018 онд Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран нийт багш ажилтнуудыг хавдрын өвчлөлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан.

    2015 оноос жил бүр

    Бүх багш, ажилтнууд

    Багш, ажилчид эрүүл мэндээ тогтмол анхаарч, эрүүл мэндийн байдлаа хянадаг болсон.

    Нийгмийн сайн сайхан болон хүн  амын  тогтвортой хөгжил, эрүүл мэнд, орчны эрүүл ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах  хүрээнд хийгдсэн ажлууд 

    1

    Анхны захирал Ш.Буянжаргал Чингэлтэй дүүргийн ХХҮХ дээр бүртгэлтэй ажил хайж буй залуучуудад Инженерийн боловсролын талаар яриа хийсэн.

    2018 онд

    Нийт 30 орчим залуучууд

    Залуучуудад боловсрол, орчин үеийн нийгэмд нэн шаардлагатай мэргэжлийн талаарх ойлголтыг төрүүлсэн.

    2

    Зуны сургалтын хүрээнд оюутнууд Туул голын эрэг дагуу хог хаягдлыг жил бүр цэвэрлэдэг.

    2015 оноос жил бүр

    Нийт 400 орчим оюутнууд

    Оюутнуудад эх оронч үзлийг төлөвшүүлсэн.

    3

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон “Ид шидийн орон”-д нэг өдөр ажиллаж  мод тарих зэрэг ажлыг төгсөх курсын оюутнууд уламжлал болгон хийж байна.

    2018 оноос жил бүр

    3-р курс төгсөх оюутнууд

    4

    “Талархлын өдөр”-өөр сургуулийн үйлчилгээний ажлыг нэг өдөр хийж гүйцэтгэдэг.

    2016 оноос жил бүр

    Сургуулийн Оюутны зөвлөлийн оюутнууд

    Оюутнууд хөдөлмөрийн мөн чанар таних, талархах сэтгэлийг ойлгосон.

    5

    Гадаа хүнд нөхцөлд ажилладаг ТҮК-ийн цэвэрлэгч, эргүүлийн цагдаа нарт халуун аарц өгөх ажлыг зохион байгуулдаг.

    2016 оноос жил бүр

    Сургуулийн Оюутны зөвлөлийн оюутнууд

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний хүүхдийг дэмжих бодлогыг үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлууд

    1

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг суралцахад зориулан сургуулийн гадна талын хаалганд тэргэнцэрийн 2 метрийн урттай стандарт зам, мөн лекцийн танхимын хаалгыг тэргэнцэртэй иргэд орох боломжтой байхаар 1.6 метрийн өргөн, 2 метрийн урттай болгон сууриулуулсан ба хальтардаггүй шалыг мөн суурилуулсан.

    2016 онд

    Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд чөлөөтэй орж гарах, тэднийг дэмжих үйл ажиллагааг эхлүүлсэн.

    2

    Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих, суралцах таатай орчныг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнийг бэлтгэх зорилгоор цаашдын хийх ажлын төлөвлөгөөг боловсруулсан.

    2020 онд

    Хүмүүнлэгийн тусламж  шаардлагатай байгаа олон нийтэд мөнгөн болон мөнгөөр  хэмжигдэхүйц тусламж, үйлчилгээ хүргэх, өгөх

    1

    Анхны төгсөгч ХИ-ийн ангийн оюутан Б.Мөнхчимэг нь 2018 оны Мисс Монголиа тэмцээнд тэргүүн байр эзэлсэн ба тэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд НХЗХ төвийн харьяа асрамжийн газарт 6-16 насны хүүхдүүдэд мэндлэх хүндлэх соёл, харилцааны соёл, зөв алхаа гишгээ, англи хэлний дүрмийн болон ярианы хичээл заасан. Мөн байт харвааны талбайн бүтээн байгуулалтын хандив цуглуулалтыг идэвхжүүлэх ажилд оролцсон.

    2018 онд

    2 асрамжийн төвийн 40 орчим  хүүхэд

    Нийгмийн сайн сайхны төлөө оюутан залуучуудын түүчээ болж чадсан.

    2

    ОЗ-өөс зохион байгуулж ХИ5 ангийн Д.Тэмүүлэнгийн хавдартай дүүд зориулж хандивийн аян зохион байгуулсан .

    2017 онд

    2 сая төгрөгийн мөнгөн тусламж

    Бусдад чин сэтгэлийн тусламж үзүүлэх үзлийг хэрэгжүүлсэн.

    3

    Японы Кюүшүд болсон үерийн гамшигт тусламж үзүүлэн багш, ажилтнууд 1 өдрийн цалингаа хандивласан.

    2018 онд

    2 сая 500 мянган төгрөг