新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Номын сангийн танилцуулга

Номын сангийн танилцуулга

Эрхэм зорилго:

Уншигчдад хэрэгцээт мэдээлэл, ном сурах бичгээр бүрэн хангахуйц чанартай сан хөмрөгтэй, шинэлэг үйлчилгээ, чадварлаг боловсон хүчин бүхий мэдээллийн төв болох.

Номын сангийн үндсэн үүрэг:

Номын сан нь нийт уншигчдын сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь тусалж ном хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх, е-ном, онлайн мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах.

Үйлчилгээний төрөл:

- Чөлөөт сонголттой уншлагын танхим

- Гэрээр ном олгох үйлчилгээ

- Тогтмол хэвлэлээр үйлчлэх үйлчилгээ

- Е-уншлагын танхимын үйлчилгээ

- Ном зүйн лавлагаа мэдээлэл өгөх



Шинэ Монгол Технологийн Коллежийн номын сан нь номын сангийн орчины нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт болох MNS574:2007-г баримтлан 212,7 м2 талбайтай, 120 оюутны суудалтай, хэвлэмэл ном 3976, цахим хэлбэрийн 300 гаруй номтой, 450 гаруй оюутан, багш ажилчдад үйлчилгээгээ явуулж байна. Номын фондын 35% нь гадаад хэл дээр, үлдсэн 65% нь Монгол хэл дээрх ном байна. 

Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд ШМТК-ийн Номын сангийн дүрэм болон үйлчилгээний дотоод журмыг баримталдаг.

БСШУС-ны Сайдын 2005 оны 441-р тоот тушаалын дагуу номын сангийн анхан шатны данс бүртгэл, нэг бүрчилсэн болон өдөр тутмын бүртгэлийг хөтлөн ажилладаг.

Сургуулийн номын сан нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • - Уншлагын танхимаар ном олгож  үйлчлэх
  • - Ном зүйн лавлагаа мэдээллээр хангах
  • - Мэдээллийн самбар ажиллуулах  
  • - Шинэ номын мэдээ, номын үзэсгэлэн  гаргах
  • - Оюутнуудын дунд соёл хүмүүжлийн ажил явуулах

Номын сангийн нөөц хүртээмжийг нэмэгдүүлэхдээ тэнхим тус бүрээр мэргэжлийн хэрэгцээт ном, сурах бичгийн жагсаалтыг хичээлийн жилийн хаврын улиралд тэнхимийн төсөвт багтаан тусгаснаас гадна ЕБС-ийн сурах бичгийг түрээсийн хэлбэрээр авах, хандив тусламжаар гадаад болон Монгол номын фондыг бүрдүүлдэг. Үүнд:

Сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор худалдан авсан ном сурах бичгүүдийг дор харуулав.

1. Байгалийн ухаан болон инженерийн чиглэлийн худалдан авсан сурах бичгүүд

2. Мөн номын сангийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Японы үндэсний технологийн хүрээлэнгээс коосэнгийн сургалтын системийг  дэмжин туслах хүрээнд:

● Материалын механик - 80ш

● Хэрэглээний математик - 20ш

● Шугаман алгебр - 110ш

● Интеграл дифференциал тоо тоолол - 234ш сурах бичгээр номын сангийн фондыг нэмэгдүүлэв.

● Японы САСЭБО Коосэн - 400ш

● Хачинохэ Коосэн - 350ш

● Шинэ Монгол сургуулийн төгсөгчид - 101ш ном хандивлаж номын сангийн фондыг баяжуулав.

3. Инженерийн болон ерөнхий эрдмийн ном сурах бичгээр

2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн номын сангийн бүртгэлийн “Koha” програмыг нэвтрүүлсэн ба энэ програм нь олон улсын болон үндэсний мэдээллийн сүлжээнд нэгдэх боломжтой програм юм.

“Koha” програмыг нэвтрүүлснээр дараах давуу талуудтай.

● Ном зүйн Марк-21 форматыг дэмждэг тул ном хэвлэлийг 999 үзүүлэлтээр каталогжуулах боломжтой. Мөн фонд бүрийг электрон каталогт оруулах, бусад номын сангийн програм хангамжтай ном зүйн мэдээлэл солилцох өргөн боломж нээгдэж байна.

● Номын сангийн электрон каталогийн бааз бүгд нэг дор төвлөрч уншигч, хэрэглэгч хайлт хийхэд хялбар болсон.

● Бар кодонд тулгуурласан тул тухайн нэг номыг өөр адил номоор орлуулах боломжгүй. Ингэснээр ном хэвлэлийн аюулгүй байдал сайжирна.

● Хэрэглэгч бүрийн хийх үйлдэлд эрх оноож өгөх тул номын санчийн ажлын бүтээмж бодитой шударгаар үнэлэгдэнэ.

● Хэрэглэгч ямар нэг нэмэлт програм хангамж суулгахгүйгээр вэб хөтчөөр дамжуулан програмд нэвтэрнэ.

● Онлайн OPAC буюу онлайн каталог захиалга хийх боломжтой.

● Тайлан мэдээг өөрийн шаардлагад нийцүүлэн гаргах модуль зохиох боломжтой боломжтой.

● Koha програм дээр одоогийн байдлаар нийт 853 хэрэглэгч, 2000 гаруй ном бүртгэлтэй ашиглагдаж байна


    Номын сангийн үйлчилгээний зураглал