新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Онцлог давуу тал

Сургуулийн нэр: “ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ” (ШИНЭ МОНГОЛ КООСЭН)

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 43/1, 

Утас: +976 7577-7799

Шинэ Монгол технологийн коллеж нь Монгол улсад Японы дээд боловсролын Коосэн загварын инженерийн боловсролыг нутагшуулах төрийн бодлогын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан. Коосэн боловсролын систем нь Японы аж үйлдвэрлэлийн салбараас инженер бэлтгэж өгөхийг хүссэн хүчтэй эрэлтэд тулгуурлан 1962 оноос үүсч хөгжин Япон улсын хөгжлийн нэгэн тулах хүч болсон инженер технологийн чиглэлийн дээд боловсролын брэнд тогтолцоо юм.

КООСЭН гэдэг нь?

工業 – КООГЁО = Аж үйлдвэрлэл /Технологи/  

高等 – КООТО = Дээд          

専門 – СЭНМОН = Мэргэжил                                              

学校 – ГАККОО = Сургууль

“Технологийн дээд мэргэжлийн сургууль” гэсэн утгатай Япон үгийн товчлол нь КООСЭН гэсэн нэршил болж тогтсон байдаг.
Суурь боловсрол эзэмшиж 9-р анги төгссөн сурагчдыг элсүүлэн 5 жилийн хугацаанд инженерийн сургалтад суурилсан ахлах сургууль болон технологийн дээд боловсролын сургалтын 2 хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлж дипломын дээд боловсрол олгодог.

Сургалтыг байгалийн ухааны суурь туршилт, инженерийн туршилтын төрөлжсөн лабораторид онолын хичээлийг туршилтаар баталж, дадлагаар өөрийн болгох суурь зарчим дээр үндэслэн суралцагч төвтэй идэвхтэй сургалтын арга зүйгээр зохион байгуулдаг онолын мэдлэг болон дадлага туршлагыг хослуулан эзэмшсэн бүтээлч 20 настай инженерүүдийг бэлддэгээрээ онцлогтой.

Коосэн сургууль нь суралцагчдад ахлах сургуулийн ерөнхий боловсролыг эзэмшүүлэхээс гадна инженерийн дээд боловсрол эзэмшүүлдгээрээ Монголын бусад дээд боловсролын байгууллагуудаас онцлогтой юм.

Манай сургууль нь дараах онцлог давуу талуудтай:

1. 9 давхар хичээлийн шинэ байр, оюутны дотуур байр, орчин үеийн багаж тоног төхөөрөмж бүхий лабораторитой

2. Техникийн Япон хэл болон Англи хэлний чадвартай болно

3. Японы технологийн коллежид шилжин суралцах боломжтой

4. Ажлын байраар бүрэн хангагдах боломжтой

5. Сүүлийн 1 жилдээ компаниуд, албан байгуулагатай хамтран төсөл явуулна

6. Монгол, Японы компаниуд дээр дадлага хийнэ

7. Монгол, Япон, бусад орны компаниудтай танилцах аялалд оролцоно