新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Оюутны зөвлөл

Оюутны байгууллага ба оюутны оролцоо

Тус сургууль нь оюутны байгууллага ба оюутны оролцоог дэмжиж, хамтран ажиллах хүрээнд сургуулийн үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд оюутны оролцоог дэмжих хэлбэрийг тусгаж, сургуулийн бодлого, чиглэлийн хүрээнд ажиллах бүтэц, зохион байгуулалттай ажилладаг. Үүнд:

  1. 1. Сургуулийн оюутнуудын оролцооны байгууллагыг /Оюутны зөвлөл, Төгсөгчдийн холбоо/ сургуулийн бүтэц, зохион байгуулалтын зураглалд албан хэлбэрээр оруулсан.

Сургуулийн оюутны зөвлөлийн хурал сард 2 удаа болдог бөгөөд сарын сүүлийн хуралд оюутан хариуцсан менежер оролцдог. Тус хурлаар оюутны зөвлөлийн дарга өмнөх хурлаар хэлэлцсэн асуудал болон сургуулийн захиргаанд тавих санал хүсэлтээ оюутан хариуцсан менежерт танилцуулдаг. Оюутан хариуцсан менежер тус саналыг Менежментийн хурлаар хэлэлцүүлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд оюутны төлөөлөл, оюутны зөвлөлийн даргатай сургуулийн захиргаа уулзалт зохион байгуулдаг. Сургууль оюутны зөвлөлийн үйл ажиллагаа, оюутны оролцоог дэмжих үүднээс оюутанд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн өмнө оюутнуудаас санал асуулгыг аман болон бичгэн хэлбэрээр тогтмол авч, ярилцлага зохион байгуулан түүний үр дүнд тулгуурлан хэрэгжүүлдэг.

  1. 2. Оюутны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, эрх, үүргийг тусган гаргаж нээлттэй хэлбэрээр гишүүнчлэлийг бүрдүүлэн үр дүнг нийт оюутнууд, олон нийтэд мэдээлж хэвшсэн.

Оюутны зөвлөлийн дарга

Оюутны зөвлөлийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхтэй оюутны зөвлөлийн гишүүд дундаас тэдний саналын дагуу сонгогдсон оюутныг хэлнэ.

Оюутны зөвлөлийн нарийн бичиг

Оюутны зөвлөлийн хурал, бүхий л үйл ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлж, баримт бичгийг хариуцах эрхтэй оюутны зөвлөлийн гишүүд дундаас тэдний саналын дагуу сонгогдсон оюутныг хэлнэ.

Оюутны зөвлөлийн удирдах гишүүн

Оюутны зөвлөлийн бүхий л үйл ажиллагааны талаар сургуулийн оюутан хариуцсан менежер болон удирдлагын түвшинд хэлэлцэх эрх бүхий оюутны зөвлөлийн гишүүд дундаас тэдний саналын дагуу сонгогдсон  тооны оюутныг хэлнэ.

Оюутны зөвлөлийн үндсэн гишүүн

Оюутны зөвлөлийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, санал бодлоо илэрхийлэх, тусгах эрх бүхий ангийн оюутнуудаас сонгогдсон   оюутныг хэлнэ.

Оюутны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага

  • Ангийн нийт оюутны саналын дагуу, тэднийг төлөөлсөн нэг ангиас 2 хүртэлх тооны оюутан байна.
  • Шинийг санаачилах, аливааг тууштай хийж гүйцэтгэх хүсэл эрмэлзэл, чин сэтгэлтэй байна.
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цагийг төлөвлөгөөний дагуу ашиглаж чаддаг оюутан байна.
  • Сурлагын голч дүн 75-аас дээш үнэлгээтэй оюутан байна.  

Үндсэн үйл ажиллагаа

Сургуулийн өдөр тутмын үйл явц, оюутнуудын эрх, үүргийн талаар мэдээлэх, хянах, шаардах

Тогтмол үйл ажиллагаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хичээлээс гадуурх нийт оюутныг хамарсан үйл ажиллагаа

Сайн дурын үйл ажиллагаа

Оюутны зөвлөлөөс санаачилсан хүрэх үр дүн нь эерэгээр үнэлэгдэхүйц үйл ажиллагаа.

Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

- Оюутнуудын сайн дурын болон урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээг сургуулийн захиргаа болон багш нартай хамтран зохион байгуулах.

- Оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачилан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалж төлөөлөн ажиллах.

- Бусад коосэнгийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох, илэрхийлэх бүх талын бололцоог хангах.

- Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах.

    ШМТК нь Оюутны алба, оюутны зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд хичээлийн жилийн үйл ажиллагааны төсөвт “Оюутанг дэмжих зардал”-ыг тусгаж өгдөг. Оюутнуудыг хамарсан олон нийтийн үйл ажиллагаа, оюутны зөвлөлийн зохион байгуулж буй үйл ажиллагаа тус бүрийн өмнө төсвийг оюутны зөвлөлийн удирдах зөвлөл хурлаараа шийдэж оюутан хариуцсан менежер түүнийг нь хянаж гүйцэтгэх захирлаар батлуулдаг байсан бол 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн оюутан хариуцсан менежер “Оюутанг дэмжих зардал”-ын бүтэн жилийн төсвийг дараах байдлаар гаргаж батлуулдаг болсон.