Шинэ Монгол Технологийн Коллеж нь доорх таван тэнхимээрээ дамжуулан сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа аж үйлдвэр, инженер, технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийн эрэлтийг хангахад чиглэн ажиллаж байна. Тэнхим тус бүрийн онцлог, давуу талууд нь өнөөгийн зах зээлийн нийгэмд бодит үр дүнгээ судалгаанд суурилсан гэдгийг дуулгахад таатай байна.
Шинэ Монгол Технологийн Коллежийн ерөнхий эрдмийн тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон эрүүл чийрэг, эх хэл өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг, шинжлэх ухааны хэл болох математик, хүн төрөлхтний түүх, нийгэм-эдийн засгийн тогтолцооны арга ухааныг танин мэдэж , даяаршлалын эрин үед гадаад хэл-соёлд суралцан, улс орны аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах инженер технологийн мэргэжилтэнд шаардлагатай байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмшсэн, тулгарсан аливаа асуудлыг бизнесийн бүтээлч сэтгэлгээгээр шийдвэрлэх 21-р зууны иргэн бэлтгэхийг зорино.
Сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон хот суурин, дэд бүтэц, барилга байгууламжийн төлөвлөлт, инженерийн тооцоолол, дизайны шийдэл, тэдгээрийн ашиглалт арчилгаанд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшин байгаль орчны тэнцвэрт байдал болон нийгмийн хэрэгцээг хангахуйц барилга, дэд бүтцийг бүтээн байгуулах чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.
ШМТК-н механик инженерийн тэнхим нь 6-н үндсэн багш 2 цагийн багш, 104 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон материалын шинж чанарыг зөв танин мэдэж, механик инженерийн зураг төслийг боловсруулж үүнд үндэслэн механик эд анги, системийг боловсруулах технологийг эзэмшсэн инженерийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Механик инженерийн тэнхимийн хөтөлбөрийн онцлог нь онолын хичээлийн мэдлэгийг туршилтаар баталгаажуулан дадлагын хичээл дээр бодит биет, төхөөрөмөмж болгон хэрэгжүүлдгээрээ онцлогтой байна. Үүнд дадлага туршилтын 3 лаборатори болон компьютерийн 1 лобораторитын байрыг ашиглаж хичээл сургалтыг зохион байгуулж байна. Мөн суралцах явцад танилцах дадлага, үйлдвэрийн дадлага ажлуудыг япон улс болон дотоодын байгууллагуудтай хамтран жил бүр тогтмол зохион байгуулж байна. Манай сургуулийг төг
Сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон цахилгаан эрчим хүч, электроник, мэдээллийн технологийн үндэс суурь, түүний хэрэглээг сурч эзэмшиж, аж үйлдвэр, нийгмийн хэрэгцээг хангахуйц цахилгаан, электрон, мэдээллийн систем болон бүтээгдэхүүнийг ашиглах, зохион бүтээх чадвартай инженер бэлтгэхийг зорино.
Химийн инженерийн тэнхим нь 5 багш, 67 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Химийн инженерийн тэнхим нь инженерийн суурь мэдлэг чадвар, химийн инженерчлэл, материал судлал, био-инженерчлэлийн суурь мэдлэг чадварыг эзэмшүүлдэг. Хими-биологийн инженерийн туршилт хичээлээр онолын мэдлэгийг бататгадаг. Химийн инженерийн тэнхим 3 үеийн 24 төгсөгчөөс Японы их дээд сургуульд 8, дотоодын их дээд сургуульд 10 төгсөгч дэвшин суралцаж байна. Мөн Япон улсын DKS химийн үйлдвэрт 1-р үеийн төгсөгч Э.Энх-Уянга мэргэжилээрээ ажиллаж байна.
...