新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Технологийн коллежийн оюутнуудын дунд ЭССЭ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

09.01.2015

Монголын Коосэн боловсролын төвөөс техник, инженерийн коллежийн оюутнуудын дунд шинжлэх ухаан, технологийн сэдэвтэй эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

1. Сэдэв: "Шинжлэх ухаан, технологи болон Монголын ирээдүй" гэсэн үндсэн сэдэвтэй ба дэд гарчиг чөлөөтэй.
2. Үнэлгээний шалгуур:
Бүтээлч, өөдрөг, ирээдүйг харсан, өвөрмөц сэтгээлгээтэй, бүтэц, логик сайтай байх
3. Үсгийн тоо: 3200
Цаас, файлын хэлбэр: чөлөөтэй
Зураг, хүснэгт ашиглах бол тусад нь 1 А4 нүүрт багтаах
1-р нүүрэнд үндсэн гарчиг, дэд гарчиг, сургуулийн нэр, бүлэг, овог нэр, хаяг, утасны дугаар, э-мейл хаяг байна.
4. Ишлэл татсан бол заавал эссэний төгсгөлд зааж өгнө.
Ном, хэвлэлээс ишлэл татсан бол номын нэр, зохиогч, хэвлэгдсэн он, хэвлэлийн газар, хуудасны дугаар,
Сонин, сэтгүүлээс ишлэл татсан бол сонин, сэтгүүлийн нэр, нийтлэгчийн нэр, хэвлэлийн газар, хуудасны дугаар,
Homepage-ээс ишлэл авсан бол URL-ийг тус тус бичнэ.
5. Уралдааны нөхцөл: техник инженерийн коллежийн оюутан байх
6. Хүлээн авах хугацаа: 2015 оны 2-р сарын 6 өдөр Баасан гариг хүртэл
7. Холбоо барих:
ШУ, технологийн эссэ бичлэгийн уралдааны зохион байгуулах комисс
И-мейл: info.mongolngo@gmail.com
8. Шагнал
Гранпри шагнал, Монголын коосэн боловсролын төвийн ерөнхийлөгчийн шагнал: 1 хүн өргөмжлөл мөнгөн шагнал 200,000 төгрөг
1-р байр: 1 хүн өргөмжлөл мөнгөн шагнал 100,000 төгрөг
Тусгай байр: 1 хүн өргөмжлөл мөнгөн шагнал 50,000 төгрөг
9. Шалгаруулалтын хугацаа: 2015 оны 2-р сарын сүүл
Монгол Коосэн Facebook хуудас
10. Хүлээн авах хаяг
ШУ, технологийн эссэ бичлэгийн уралдааны зохион байгуулах комисс-т хаяглан мейлээр ирүүлнэ үү
И-мейл: info.mongolngo@gmail.com
Жич: Хүлээн авсан эссэг буцаахгүй болно. Шалгарсан эссэг нийтлэх эрхийг Монголын коосэн боловсролын төв эзэмшинэ.
11. Шүүгч
Ганбаяр, Буян, Сэргэлэн, Наканиши, Нишияма


Монголын коосэн боловсролын төвийн ерөнхийлөгч Ганбаяр