新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Тэтгэлэг

Нийт суралцагчдын Япон улсад богино хугацаагаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тоог доорх хүснэгтэд харуулсан бөгөөд ШМТК-ийн гадаад харилцаа өргөжин тэлж буйтай холбоотойгоор тэтгэлэгт хөтөлбөрийн тоо болон хамрагдаж буй оюутнуудын тоо өсөлттэй байна. 

 Монголын коосэн технологийн коллежийг төгсөгч нь Японы коосэн технологийн коллежийн ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцах мөн их, дээд сургуулийн 3-р курсээс дэвшин суралцах болон ШМТК-д 3 жил суралцаад Японы засгийн газрын тэтгэлгээр их дээд сургууль болон коосэн технологийн коллежид шинээр суралцах зэрэг боломжуудыг олгож эхлээд байна.

Дээрх графикаар нийт суралцагчдын Япон улсад урт хугацааны дадлага хийсэн оюутны тоог харуулсан бөгөөд ШМТК нь 4-р курсээс эхлэн Япон улсад урт хугацааны буюу 1-2 сарын үйлдвэрлэлийн дадлага хийлгэж эхлээд байна. Энэхүү дадлагатай холбоотой зардал нь ШМТК-тай хамтран ажиллаж буй технологийн компани болон аж ахуйн  нэгжүүдээс гарч байна. Дадлагад хамрагдсан оюутнуудад тус компанид ажилд орох боломж бий болдогоороо онцлогтой.

● Мөн оюутнуудыг гарааны бизнесээ эрхлэх боломж болон олон контентэд оролцох боломжоор хангаж дэмжин ажиллаж ирсэн. Тухайлбал: Бизнес судлал хичээл болон Япон хэлний хичээлийг судлуулж тэмцээн уралдаанд оролцоход удирдах багш, бэлтгэл хийх анги, танхим, шаардлагатай зүйлсээр хангаж өгсөн.

● ШМТК-д ахиц дэвшилтэй, сайн суралцаж буй оюутнуудыг шагнах журмыг гаргаж, журмын дагуу оюутнуудыг шагнаж урамшуулж байна. 

    Япон хэлний мэдлэгийг дээшлүүлж, сурах ажиллахад нь дэмжлэг болгох зорилгоор япон хэлний зуны сургалтыг жил бүр зохион байгуулдаг. 2016 оноос хойш нийт 400 орчим оюутан уг сургалтад хамрагдсан байна.

    Япон хэлний түвшин тогтоох шалгалтыг оюутнууд өгдөг ба нийт 81 оюутан тэнцэж зэргийн үнэмлэхээ аваад байна.