新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Хаврын элсэлт

Тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд сургуулийн 9-р ангийг амжилттай төгссөн байх
  2. Техник арга ухаан, технологид сонирхолтой байх
  3. Ирээдүйд Монголын болон дэлхийн бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй байх

Хаврын элсэлтийн шалгалт

  1. Бичгийн шалгалт (90 минут)
    - Математик
    - Физик
    - Хими
  2. Аман ярилцлагын шалгалт (5 минут)
    - Оюутнуудтай чөлөөтэй ярилцах

2020 - 2021 оны хичээлийн жилийн хаврын элсэлт

БҮРТГЭЛ : 2020 оны 5 сарын 01 өдрөөс 6 сарын 11 өдөр хүртэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 2 хувь цээж зураг, суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, 10,000₮ хураамж

ШАЛГАЛТЫН ӨДӨР: 2020 оны 06-р сарын 12 (Бичгийн шалгалт), 2020.06.13 (Аман шалгалт)

БҮРТГЭХ ГАЗАР: УБ хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Шинэ Монгол Технологийн Коллеж

Утас: +976-7577-7799

Э-шуудангйин хаяг: info@nmct.edu.mn


АСУУЛТ БА ХАРИУЛТ

Асуулт №1. Ямар эрдмийн зэрэгтэй төгсөх бэ?

Инженерийн дээд боловсрол, дүйцүүлэх бакалавр зэрэгтэй төгсөнө.

Асуулт №2. Ямар багш нар заах бэ?

 Дийлэнх олонх багш нар маань, Японы технологийн коллежийг төгсөөд Японд ажиллаж байгаад Монголдоо ирсэн залуу багш нар, мөн Япон хэл болон мэргэжлийн хичээл заах Япон багш нар байна.

Асуулт №3. Их дээд сургуульд элсэн орох хэрэгтэй юу?

Хувь хүний сонголт. Төгсөөд шууд ажиллаж болно. Эсвэл үргэлжлүүлэн судалгаа шинжилгээ хийх хүсэлтэй бол их дээд сургуулийн 3-р курсээс элсэн орж судалгаа шинжилгээ хийх боломж бий. Сургуулийн зүгээс төгсөөд инженерээр ажиллахыг дэмжин, ажлын байр олж өгөхөөр зорьж байгаа.

Асуулт №4. Сургалтын төлбөр хэд бэ?

Жилийн сургалтын төлбөр 3.9 сая төгрөг.

Асуулт №5. Гадаадад суралцах ямар боломжууд байгаа бэ?

 Япон улсын ЗГ-ийн тэтгэлэгт хөтөлбөр, Монгол улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгөн хамрагдах боломжтой. Мөн хамтын ажиллагаатай Япон болон бусад улсын сургуулиудад солилцоо болон шилжин суралцах боломжууд бий болно.

Асуулт №6. Япон хэл үзэж байгаагүй хүүхэд элсэн орж болох уу?

Болно. Япон хэлний түвшингээс нь хамааран ангиудад хуваан, Япон хэлийг заана.