新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Химийн инженерийн тэнхим


ХИ Тэнхимийн сургалтын төлөвлөгөө /Энд дарж харна уу/

1. Тэнхимийн зорилго

Тус тэнхим нь сургуулийн үзэл санаа, алсын хараа, эрхэм зорилго, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгож, инженерийн этик, хими-биотехнологийн лабораторид ажиллах дадал, орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах чадварыг эзэмшиж, аж үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн гаргах, үүнд шаардагдах түүхий эд материалыг мэргэжлийн түвшинд сонгох чадвартай химийн инженерийг бэлтгэхийг зорино.

2. Тэнхимийн зорилт

2.1 Органик ба органик бус хими, аналитик хими, инженерийн үндэс, биотехнологи, хэрэглээний математик, ерөнхий физик, техник дизайны үндэс хичээлээр инженерийн суурь мэдлэг чадварыг онол болон туршилтын ажлаар эзэмшүүлнэ.

2.2 Инженерийн ёс зүй, ахисан түвшний органик ба органик биш хими, физик хими, онолын органик хими, химийн инженерчлэл, урвал судлал, багажит анализ хичээлээр химийн инженерийн суурь мэдлэг чадварыг олгоно.

2.3 Керамик хими, органик ба органик бус материал судлал, материалын химийн туршилт, химийн тоног төхөөрөмж дээр хийх дадлага хичээлээр материалын хими, физик шинж чанарыг тодорхойлох чадварыг эзэмшүүлнэ.

2.4 Биохими, биокатализатор, биохимийн техник, өсгөвөрлөлтийн инженерчлэл, хэрэглээний микробиологи, ургамлын биотехнологи, эс генийн инженерчлэл зэрэг хичээлээр био-инженерчлэлийн суурь мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

2.5 Аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай хамтарсан төсөл, дадлага ажилд оролцуулах, үйлдвэрлэлийн дадлага, “Төгсөлтийн төсөл” хийлгэх замаар, судалгаа шинжилгээ, асуудал шийдвэрлэх, ургуулан бодох бүтээлч сэтгэлгээ, бодит ажлын байрт шаардлагатай чадварыг эзэмшүүлнэ.

2.6 Орчин үеийн техник, технологийн шийдлийг олон нийт, аж ахуйн нэгжид түгээн таниулах.