新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Хөгжлийн бэрхшээлтэй сурагцагчид зориулсан үйлчилгээ

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид чиглэсэн үйлчилгээ

ШМТК нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид чиглэсэн үйлчилгээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх, суралцахтай холбогдох бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүлийг дэмжин ажиллаж ирсэн. Үүнд:

Оюутан элсүүлэх журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх, суралцахтай холбогдолтой асуудлыг тусгаж нийтэд хүргэсэн.

    Шинэ Монгол технологийн коллежид Оюутан элсүүлэх журмын 7 дугаар зүйлд зааснаар:

    - Сургууль нь суралцагчдын ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн /уян хатан сургалтын бодлого, хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийг дэмжих багшлахуй, мэдээллийн технологийг ашиглах, сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, суралцагчид учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх/, хүртээмжтэй, чанартай, адил тэгш боломж олгоно.

    - Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцахад таатай орчин, хариуцлагыг бий болгож, хүүхдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна.

    - Сургуульд тэгш хамран сургах боловсролыг дэмжих идэвхтэй үйл ажиллагааны мэргэжлийн “Дэмжлэгийн баг”, тохируулгат сургалтын орчинг бий болгож, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн эргэх холбоог сайжруулж ажиллана.

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан сургуулийн гадна талын хаалганд тэргэнцэрийн 2 метрийн урттай стандарт замыг хийж, лекцийн танхимын хаалгыг тэргэнцэртэй иргэд орох боломжтой 1,6 метрийн өргөнтэй, 2 метрийн урттай болгон суурилуулж хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд чөлөөтэй орж гарахад зориулан хальтардаггүй шал болон налуу бариулуудыг шийдэж өгсөн.

       

      Зураг. Сургуулийн гадна талын замын зураг

      Зураг. Хурлын танхимын зураг

      • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг эцэг эхээс ирсэн өргөдлийг үндэслэн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах боломжоор хангасан.
      • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эрүүл мэндийн шалтгаантай суралцагчдад биеийн тамирын багш нар болон сургуулийн эмч, бүжгийн багш, оюутан хариуцсан менежер туслан дэмжих, зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

      ШМТК нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад суралцах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах ажил, үүргийг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:

      1. Оюутан элсүүлэх журам дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан заалтыг дэлгэрэнгүй, боловсронгуй болгох
      2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчнийг ажлын байраар хангах
      3. Сургуулийн номын санг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохижилтыг сайжруулах
      4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын өрөө, анги танхим бэлтгэх

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар зорьж ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сургуультай танилцах орчинг бүрдүүлж, үйл ажиллагаагаа нээлттэй хэрэгжүүлдэг. 

      Тухайлбал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч сургуулийн үйл ажиллагааг танилцуулдаг.