新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Цахилгаан электроникийн инженерийн тэнхим


ЦЭИ Тэнхимийн сургалтын төлөвлөгөө /Энд дарж харна уу/

1. Тэнхимийн зорилго 

Сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон цахилгаан эрчим хүч, электроник, мэдээллийн технологийн үндэс суурь, түүний хэрэглээг сурч эзэмшиж, аж үйлдвэр, нийгмийн хэрэгцээг хангахуйц цахилгаан, электрон, мэдээллийн систем болон бүтээгдэхүүнийг ашиглах, зохион бүтээх чадвартай инженер бэлтгэхийг зорино. 

2. Тэнхимийн зорилт

2.1 Хэрэглээний физик, математик, цахилгаан соронзон, цахилгаан, электрон хэлхээ, компьютерийн хэрэглээ, програмчлалын үндэс, инженерийн туршилт, хэмжил зүй, инженерийн ёс зүй зэрэг суурь мэдлэг чадварыг эзэмшүүлэх 

2.2 Цахилгаан тоног төхөөрөмж, микро контроллер, эмбедед систем, электрон эд анги, тэдгээрийн бүтэц, ажиллагааны шинж чанарыг судалж, цахилгаан, электрон систем болон бүтээгдэхүүн зохион бүтээх, түүнд шаардлагатай материалыг сонгох чадварыг эзэмшүүлэх. 

2.3 CAD програм ашиглан цахилгаан, электрон хэлхээний зураг төслийг боловсруулж, симмулэйшн хийх чадварыг эзэмшүүлэх. 

2.4 Цахилгаан, электроник инженерийн хэмжилтийн багаж, гагнуурын төхөөрөмж, тэдгээрийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ашиглаж туршилт, судалгааны ажлыг хийх технологийг эзэмшүүлэх. 

2.5 Аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай хамтарсан төсөл, дадлага ажилд оролцуулж, бодит ажлын байрт шаардлагатай чадварыг эзэмшүүлэх. 

2.6 Орчин үеийн техник, технологийн шийдлийг олон нийт, аж ахуйн нэгжид түгээн таниулах.