新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Коллежийн “Ирээдүйн мэргэжлээ сонгоцгооё” нээлтэй хаалганы өдөрлөг амжилттай боллоо.

16.05.2015

Энэ жил 9,12-р ангиа төгсөж байгаа сурагчдадаа ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь тус нэмэр болох үүднээс зохиогдож буй манай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Өдөрлөгт ШМТДС-ийн зүгээс инженерийн чиглэлийн 8 хөтөлбөрийнхөө тухай болон давуу тал, онцлогийг танилцуулж, ШМТК-ийн инженерийн 4 ангийн оюутнууд мэргэжлийнхээ онцлогийг харуулсан туршилт болон өөрсдийн хийсэн бүтээлүүд, үзүүлбэрүүдийг сонирхууллаа. Энэ өдөрлөгийг зорин ирсэн хүмүүс оюутны бүтээлүүдийг үнэлж, туршилтын явцыг сонирхож, сургуулийн онцлог давуу тал болон сургалтын орчинтой танилцаад сэтгэл хангалуун буцаж байв. Монголын ирээдүй болсон нарийн мэргэжлийн инженерийг төрүүлэн гаргах ШМТДС, ШМТК-ийг сонгон суралцахыг оюутан сурагчиддаа уриалж байна.