新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

ШМТДС, ШМТК-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар шалгарлаа.

16.02.2015

ШМТДС, ШМТК-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА"-аар шалгарлаа.

Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас зохион байгуулсан барилгын салбарын шагнал гардуулах үйл ажиллагаанаас манай барилга “МОРИН ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА"-аар тодорлоо. Тус холбооноос манай сургуулийн барилгыг “Техник технологийн сургалтын шинэлэг орчин, оюутан суралцагчдын сурч боловсрох нөхцөлийг бүрэн хангасан экстерьер, интерьер дизайны өвөрмөц шийдэл бүхий шинэ үеийн дээд сургуулийн барилга" хэмээн үнэлжээ.

Оюутан бидний суралцах таатай нөхцөлийг бүрэн хангасан хичээлийн байрыг барихад гар бие оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэхийн ялдамд гүн талархал илэрхийлье.