新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

ШМТК-ийн оюутнууд хурдан бичлэгийн аваргаа тодрууллаа.

17.12.2014

Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутнуудын дунд "Компьютер дээр монгол үсгээр хэн хамгийн хурдан шивэх вэ?" уралдаан 2014 оны 12-р сарын 16-нд амжилттай болж өнгөрлөө. Цахилгаан электроникийн инженерийн ангиас 5, Дэд бүтцийн инженерийн ангиас 6, Химийн инженерийн ангийн 1, нийт 12 оюутан оролцож өөрсдийн ур чадвараа сорилоо. Оюутнуудыг 2 хэсэгт хувааж 1 хэсгээс 2 оюутан шалгаруулан 3 удаагийн дүнгээр нэг минутын хугацаанд хамгийн олон үсэг, тэмдэгт алдаагүй бичсэн оюутныг ялагчаар тодруулав. Нийлбэр дүнгээр 1 минутын хугацаанд 423 тэмдэгт зөв бичиж Химийн инженерийн ангийн Ч.Бат-Оргил түрүүлж, Цахилгаан электроникийн инженерийн ангийн Э.Мандахбаяр удааллаа. Хурдан шивэлтээр тэргүүлсэн Ч.Бат-Оргил, Э.Мандахбаяр, У.Сэргэлэн, Ө.Ханхонгор нартаа сургуулийн захиргаа болон нийт багш, оюутнуудынхаа өмнөөс баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.

  • 1- р байр Химийн инженерийн ангийн Ч.Бат-Оргил
  • 2- р байр Цахилгаан электроникийн инженерийн ангийн Э.Мандахбаяр
  • 3- р байр Цахилгаан электроникийн инженерийн ангийн У.Сэргэлэн
  • 4- р байр Дэд бүтцийн инженерийн ангийн Ө.Ханхонгор