新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

ШМТК - н оюутан Д.Саяннямбуу "Радио удирдлагатай мэргэжлийн авто загварыг угсарч уралдах" анхдугаар тэмцээнд түрүүллээ

29.10.2014

Радио удирдлагатай мэргэжлийн авто загварыг угсарч уралдах анхдугаар тэмцээн X/23 - нд болж өнгөрлөө. Тус тэмцээнийг Монголын авто загварын холбоо болон Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургууль хамтран Монгол улсад анх удаа зохион байгуулсан ба тэмцээний зорилго нь хүүхдүүдийн багаж технтиктэй зөв харьцах, тэдгээрийг угсрах чадварыг сайжруулахад чиглэсэн юм. Энэхүү тэмцээнд ШМТК - н 1 - р курсын оюутан Д.Саяннямбуу өгөгдсөн загварыг 2 цагийн дотор хамгийн өндөр гүйцэтгэлтэй угсарч түрүүллээ.