Багшийн мэндчилгээ

Барилга дэд бүтцийн тэнхимийн багш Ватанүки Хисаши

  Барилга, дэд бүтцийн салбар нь Монгол улсад төдийгүй Япон улс, дэлхий нийтэд инженер техникийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган салбарын нэг бөгөөд их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг, тухайн улс орны нүүр царайг тодорхойлогч чухал, эрэлттэй салбар билээ.       Миний бие ШМТК-д 2016 оноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байна. Манай тэнхим нь Архитектор, Барилгын инженер, Зам гүүрийн инженер, Хүрээлэн буй орчины инженерчлэл гэх зэрэг өндөр эрэлттэй мэргэжлүүдээр хөрвөн ажиллах боломжийг бүрдүүлж, инженер хүнд байх ёстой мэргэжлийн ур чадвар, мэдлэг, дадалаас гадна эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил хүмүүжил, хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар зэргийг оюутан суралцагчиддаа цогцоор нь олгож чаддаг гэж би боддог. “ӨӨРИЙН ГАРААР УЛСАА БҮТЭЭНЭ” гэсэн сургуулийн уриагаа зорилго болгон орчин үеийн техник, технологийн дэвшил гаргаж, шинэ шинэ нээлтүүдийг хийх эрүүл чийрэг, мөрөөдөл зорилготой, бүтээлч сэтгэлгээтэй инженер хүнийг бэлтгэн гаргах оюуны их үйлсэд өөрийн бие, сэтгэл, чадварыг дайчлан ажилладагаараа бахархаж явдаг гэдгээ хэлэхэд таатай байна.

Механик инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Билгүүн

ШМТК-ийн Механик Инженерийн тэнхим нь 6-н үндсэн багш 2 цагийн багш, 104 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон материалын шинж чанарыг зөв танин мэдэж, механик инженерийн зураг төслийг боловсруулж, үүнд үндэслэн механик эд анги, системийг боловсруулах технологийг эзэмшсэн инженерийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Механик инженерийн тэнхимийн хөтөлбөрийн онцлог нь онолын хичээлийн мэдлэгийг туршилтаар баталгаажуулан дадлагын хичээл дээр бодит биет, төхөөрөмж болгон хэрэгжүүлдгээрээ онцлогтой байна. Үүнд дадлага туршилтын 3 лаборатори болон компьютерийн 1 лаборатори ашиглан хичээл сургалтыг зохион байгуулж байна. Мөн суралцах явцад танилцах дадлага, үйлдвэрийн дадлага ажлуудыг Япон улс болон дотоодын байгууллагуудтай хамтран жил бүр тогтмол зохион байгуулж байна. Манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид  өөрсдийн мэргэжлийн салбартаа дотоод болон гадаад улсуудад үр бүтээлтэй ажиллаж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан суралцаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар явна. Нийт төгсөгчид болон суралцаж буй оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөр, сурлагад нь өндөр амжилт хүсье.

Цахилгаан электроникийн тэнхимийн багш И. Уянга

Гэрэл цахилгаан бол хүн төрөлхтний томоохон ололтын нэг бөгөөд орлуулшгүй зүйлсийн нэг гэж бодож цахилгааны инженер мэргэжлийн сонгон суралцаж байлаа. Хүн бүрд өөрийн улсдаа багахан ч гэсэн хувь нэмэр болох мөрөөдөл, хүсэл эрмэлзэл байдаг даа. Тэрхүү бодол тэмүүлэл маань намайг эх орны хөгжилд дэвшилд чухал байр суурь эзлэх боловсролын салбар, тэр дундаа инженерийн боловсролыг өсвөр наснаас нь олгох ШМТК-той холбосон юм. Өмнө нь багшийн ажлыг самбарын өмнө шохой бариад эсвэл бэлдсэн илтгэлээ хуудас дараалан гүйлгээд л тайлбарлаад өгчихдөг, нэг их хэцүү биш ажил гэж л төсөөлдөг байлаа. Гэвч багшаар ажиллаж эхэлсэн эхний жил үнэхээр хүндрэлтэй, Яах уу? Яаж? Ямар аргаар? зэрэг хөвөрсөн асуултууд дунд л өнгөрсөн. Тэр бүх үеүдэд оюутнуудын маань сурах эрмэлзэл, тэмүүлэл намайг үргэлж өөртөө итгэлтэй, ажилдаа хайртай байх хүч маань болж байсан ба өнөөдөр ч намайг хөгжүүлж байна.  Коосэн сургуулийн нэгэн бүрдэл хэсэг болоод, анх удаа самбарын өмнө хичээл зааж дуусаад гарах гэтэл оюутнууд бүгд “Баярлалаа, Баяртай” гэж хүндэтгэлээ илэрхийлсэн мөч хамгийн гоё нь байсан. Анх хичээл заасан анги, анх дадлагад дагуулж явсан анги, одоогийн удирдаж буй ангиуд маань өдийг хүртэл надад олон нандин дурсамжууд бүтээж өгсөн.   Төгсгөлд нь  Илч гэрлийг түгээх үйлсэд өөрийн мэдлэг чадвар бүхнээ зориулан ажиллаж буй инженер техникийн ажилчдынхаа хойч үеийг бэлтгэх үйлсэд өөрийн оюун, сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буйдаа би өөрөөрөө бахархдаг. 

Химийн инженерийн тэнхимийн эрхлэгч Т.Оюунжаргал

Бид эрт дээр үеэс л хүдрээс метал гарган авах, ургамлаас будаг, далайгаас давс, цэцгээс үнэртэн гаргах, архи нэрэх зэргээр химийн процессуудыг хийсээр ирсэн. Өөрөөр хэлбэл бүхий л салбарт ашиглагдах материал, түүний үйлдвэрлэл, боловсруулалтыг химийн инженерүүд судалдаг.  Химийн инженерчлэл нь процессыг илүү үр дүнтэй, байгаль орчинд ээлтэй эсвэл илүү үр ашигтай болгоход чиглэсэн материал болон процессын шинжилгээ хийж, түүнийгээ туршиж судалдаг. Ийм ч учраас химийн инженер ямар ч шинжлэх ухаан, инженерийн салбарт орж ажиллах чадвартай байдаг. Тухайлбал, эм болон хүнсний үйлдвэрлэл, дэвшилтэт материал судлал, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, биотехнологийн салбаруудад хөрвөн ажиллах боломжтой.  Химийн инженерийн тэнхим сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон инженерийн ёс зүй, хими биологийн лабораторид ажиллах дадал, орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах чадвар эзэмшсэн, аж үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн гаргах, үүнд шаардагдах эд материалыг мэргэжлийн түвшинд сонгох чадвартай химийн инженерийг бэлтгэж байна. Сургалтын хөтөлбөрийн хувьд Японы Сасэбо коосэнгийн сургалтын хөтөлбөрт суурилсан бөгөөд Химийн инженерчлэлийн үндсэн мэдлэг, чадвараас гадна материал судлал болон био-инженерчлэлийн мэргэжлийн хичээлүүд багтсан байдаг тул мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай химийн инженерийг бэлтгэдэгээрээ онцлог давуу талтай.  Аж үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, хими болон биологийн дэвшилтэт материалын судалгаа, Тогтвортой хөгжилийн бодлогод чиглэсэн хүрээлэн буй орчинд ээлтэй технологийн шийдлийг олох эрэл хайгуул тасралтгүй хийгдэж байгаа өнөө үед мэргэжлийн өргөн хүрээний мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна.

Багшийн амжилт

"Монгол дахь коосэн хөтөлбөр" онол практикийн бага хуралд манай сургуулийн багш нар амжилттай оролцож дараах амжилтыг үзүүллээ.МИТ-ийн эрхлэгч Б.Билгүүн, С.Бадамжунай нар "ШМТК-ийн механик инженерчлэл хөтөлбөрийн хичээлийн суралцахуйн үр дүн /clo/-ийн уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн судалгаа" сэдэвт судалгаагаар тэргүүн байр эзэлж ФМЗАН-ийн багш Х. Хараанижид, С. Батдулам, Б. Уянга нарын "Физикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгад хийсэн чанарын судалгаа, үр дүн", Т. Мөнхбат, Б. Сэлмаа багш нарын “Коосэний хөгжил-Багшийн хөгжил" судалгааны ажил тус тус шилдэг судалгааны ажлаар шалгарлаа.

ЕЭТ-ийн багш С.Батдулам Физикийн дүүргийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ.

ЕЭТ-ийн багш Н.Хүчит Нийслэлийн боловсролын газрын Багшийн алдар тэмдгээр шагнагдлаа.

ЕЭТ-ийн багш Э.Сүнжидмаа БШУЯ-ны Жуух бичгээр шагнагдлаа.

ЕЭТ-ийн багш Б. Мөнхбат мөн онд зохион байгуулагдсан “Инженерийн боловсрол Монголд” эрдэм шинжилгээний хуралд “Хэрэглээний математик II сурах бичгийн агуулгад хийсэн судалгаа” сэдэвт илтгэлээр “Дэд байр” эзлэв.

Оюутны амжилт

Монгол-Япон төвөөс жил бүр зохион байгуулдаг “Япон хэлний ханзны наадам”-д Монгол улсад япон хэлний боловсрол олгодог нийт сургуулиуд Йоролцсоноос Шинэ Монгол Технологийн коллежийн баг “ТЭРГҮҮН” байранд шалгарлаа.

Математик, статистик загварчлалын улсын I уралдаанд 139 багийн 740 гаруй сурагч оролцох хүсэлт ирүүлж, түүнээс 2 дугаар шатанд 10 багийг шалгаруулснаас Б.Сэлмаа багштай ШМТК-ийн баг тусгай байрт шалгарсан.

ЦЭИ-3 курсийн оюутан Д. Тэргэл нь Япон улсын элчин сайдын яамнаас 26 дахь удаагаа зохион байгуулсан уран илтгэлийн уралдаанд ТЭРГҮҮН байр эзэлж, тэмцээний шилжин явах цомыг гардан авлаа.

Механик инженерийн 4-р ангийн оюутан С.Тэнгэр нь 2019 оны Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодруулсан “Техник сэтгэлгээ, шинэ санаачлага” төрөлд авьяас чадвараа дайчлан, үеийн нөхдөө манлайлж “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарав.

2018 оны Улсын оюутны химийн олимпиадад ХИ-1-р үеийн төгсөгч Э. Тогтуун хүрэл медаль, 2019 онд ХИ- 1-р үеийн төгсөгч Б.Хулан хүрэл медаль тус тус хүртсэн.

Хүндийн өргөлтийн УАШТ-д 1-р байр эзэлж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов Механик инженерийн 3-р ангийн оюутан Б.Содбаатар нь хүндийн өргөлтийн УАШТэмцээнд оролцож тогтмол амжилттай оролцож байна. Гаргасан амжилтуудыг дурдвал: 2019 Эрдэнэ Cup хүрэл медал 2020 оны өсвөрийн УАШТэмцээнд 3 төрөлд хүрэл медал 2022 оны УАШТ-д “Штангтай суултын төрөл”, “Штангтай газраас татах” төрлүүдэд алтан медал (Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон)

2019 онд зохион байгуулагдсан ШМТДС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ХИ-1-р үеийн оюутан Ч.Бат-Оргил, А.Ариунгоо нар оролцож тусгай байрын шагнал хүртсэн.

МУИС-ын ШУ-ны сургуулийн химийн тэнхимээс их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Химийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд 2019 онд Химийн инженерчлэлийн 1-р үеийн Э.Тогтуун /багийн ахлагч/, А.Ариунгоо, Ч.Бат-Оргил, Б.Билгүүн, Г.Мөнхчимэг, Б.Хулан нарын бүрэлдэхүүнтэй “BRILLIANCE” баг амжилттай оролцож 2-р байр эзлэв.

ЦЭИ 3-р курсын оюутан Э.Ундрал нь Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулсан “Ой тогтоолтын улсын аварга – 2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнээс Дуут цифрийн төрөлд Алт, Олон багц хөзрийн төрөлд мөнгө, Хурдны тооны марафоны төрөлд хүрэл, Түүхэн үйл явдлын төрөлд хүрэл, Баганан үгсийн төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр шилдэг 5-д багтсан.

DCON (Deep Learning Contest) нь Япон улсын технологийн коллежийн оюутнууд хиймэл оюун ухаан, машин сургалтын салбарт түгээмэл хэрэглэгдэж буй Deep Learning-ийн арга технологид тулгуурлан цоо шинэ техник технологийн санаа гаргаж, түүнийгээ өөрсдийн гараар зохион бүтээж, цаашид бизнес болгон хөгжүүлж, Японы хөрөнгө оруулагчдаар үнэлүүлэх зорилготой тэмцээн юм. Монгол улсын баг энэхүү тэмцээнд сүүлийн 2 жил оролцож байгаа бөгөөд DCON 2020 тэмцээнд Монголын 3 коосэн сургуулиуд хамтран “IoT мэдрэгч болон Deep Learning ашиглан ой хээрийн түймрийг хурдан мэдэх, тархалтыг тооцоолох” сэдвийн хүрээнд, шинэ төхөөрөмжийн судалгаа гүйцэтгэж, Японы коосэн сургуулиудын оюутнуудтай цахим хэлбэрээр өрсөлдөж, амжилттай оролцсон. Уг тэмцээнд Монголын баг 7-р байранд орж, бүтээлийн санаагаа 10 сая иэнээр үнэлүүлж чадсан. DCON 2021 тэмцээний Монгол дахь эхний шатанд О.Балжинням багштай ШМТК-ийн NEW INNOVATION баг шалгарч, Япон улсад зохион байгуулагдсан 2-р шатны шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон.

2019 оны Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдсан 16 дах удаагийн ДИЗАКОН тэмцээний Бүтээцийн дизайны төрөлд Монгол улсаас Шинэ Монгол технологийн коллежоос 2 баг, Монгол коосэн технологийн коллежоос 1 баг нийт 3 баг оролцсож, нийт 60 багаас Монгол коосэн технологийн коллежийн баг 3-р байранд орж тэргүүн байрын шагнал хүртэж, Шинэ Монгол технологийн коллежийн багууд 8, 12-р байрыг тус тус эзлэв.

Оюутны амжилт

Химийн инженерчлэлийн тэнхимийн 2-р курсийн оюутан Г.Саруул

ЕБС-ийн 7-р ангид суралцаж байхдаа хамгийн анх ШМТК-ийн талаар, тэр дундаа химийн инженерийн анги байдаг гэдгийг олж мэдээд заавал орно гэж шийдэж байлаа. 1-р курстээ элсэн орсны дараа химийн ангид орохын тулд бие даан суралцаж, маш их хичээсэндээ өөртөө үргэлж баярладаг байсан. Хамгийн анх цагаан халатаа өмсөөд, туршилт хийж байхдаа энэ л миний хийх ёстой зүйл, сонгосон зам гэдгийг мэдэрч билээ. Ахлах курсийн сэнпай нар маань тусалж дэмжиж, химийн тэнхимийн багш нар идэвхтэй үйл ажиллагаа явуулан, хүүхэд тус бүрийн боловсролын чанар дээр эхнээс нь анхаардаг давуу талтай. Хими, биологийн суурь мэдлэгт тулгуурласан онолын хичээлээ үзээд, лабораторид дадлага хийж, практик чадвараа хөгжүүлэхийн хажуугаар хийхийг хүссэн судалгаа, туршилтуудаа өөрөө бэлдээд ирэхэд багш нар уриалгахнаар хүлээн авч, хамтран ажилладаг нь хамгийн том боломж гэж хардаг.

Химийн инженерчлэлийн тэнхимийн 5-р курсийн оюутан З.Очирбат

Анх химийн хичээлийг ойлгодоггүй байсан ч ойлгохын тулд энэ мэргэжлийг сонгож байлаа. Улмаар хими, биологийн шинжлэх ухааныг гүнзгий судалж, цаад мөн чанарыг ойлгох тусам улам дуртай болсон. ШМТК-д элсэж химийн инженерийн мэргэжлээр суралцсанаар органик болон органик бус материалууд, түүний хэрэглээ, бүтэц, амьд организмын бодисын солилцоо, хооллолт зэргийг бодит амьдрал дээрх жишээтэй холбон ойлгож, түүнийгээ орчин үеийн техник технологи дээр дадлага хийж мэдлэгээ бататгахаас гадна, олон тал руу хөрвөх, асуудлыг шийдвэрлэх, цэгцтэй бодох, эрсдэлийг тооцоолж түүний эсрэг авах арга хэмжээ гэх мэт инженер хүнд байх ёстой бүхий л зан чанарыг олж авсан. Эдгээ мэдлэгээ ашиглан цаашид дотоодын үйлдвэрт ажиллах, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.

Цахилгаан электроникийн инженерийн тэнхмийн 2-р курсийн оюутан Б.Гантулга

Намайг Гантулга гэдэг. 17 настай. ШМТК-ийн Цахилгаан электроник инженерийн 2-р ангид сурдаг. Би чөлөөт цагаараа ном унших, рубик шоо эвлүүлэх, сагс тоглох дуртай. Би багаасаа л логик сэтгэлгээ шаардсан зүйл хийх дуртай байсан. Тэр дундаа рубик шоог хоббигоо болгон түргэн хугацаанд эвлүүлдэг болсон ба хувийн рекордоороо улсдаа эхний аравт ч бичигдээд амжсан. Эдгээр сонирхолдоо хөтлөгдөж, өөртөө дүгнэлт хийснээр инженер мэргэжилтэй болохыг зорьж, тэр дундаа цахилгааны инженерийг сонгон суралцахыг хүссэн. Гэр бүлийнхэн маань ч намайг дэмжиж байв. Түүнээс хойш олон сургууль судалж үзсэний үр дүнд ШМТК хамгийн их таалагдсан нь байлаа. Анх танилцуулгыг нь уншиж байхад л яг надад зориулагдсан сургууль мэт сэтгэгдэл төрж байв. Японы коосэн гэх хөтөлбөрөөр 20 настай инженерийг бий болгож тэр тусмаа ажлын байранд зуучилж өгдөг нь орох шалтгаануудын маань нэг болсон.

Цахилгаан электроникийн инженерийн тэнхмийн 5-р курсийн оюутан Ч.Хүслэн

ШМТК-д сурсан 5 жил надад маш их үнэ цэнэтэй. Энэ сургуульд сурснаар би өөрийгөө олохоос гадна ирээдүйд намайг тодорхойлох чухал мэргэжлийг эзэмшсэн. Үнэн хэрэгтээ 2017 онд анх элсэх үед яагаад энэ мэргэжлээр сурах хэрэгтэйгээ ойлгодоггүй байсан ч одоо хамгийн хийх дуртай зүйлсийн минь нэг цахилгаан электроникийн туршилтууд болсон. 1-р курстээ анх 90 минутын хичээлдээ ядрах, шантрах тохиолдол цөөнгүй байсан ч удалгүй өөрийн зорилгоо ойлгож, түүнийгээ сургуулийнхаа мөн чанартай уялдуулж чадсанаар өөрийнхөө хийх дуртай зүйлээ олж, түүнчлэн “Оюутны зөвлөлийн дарга” хэмээх хариуцлагатай үүргийг хүлээсэн. Хаана ч очсон би ШМТК намайг төлөвшүүлсэн гэж бат итгэлтэй хэлж чадна. Сургуулийн нийт багш нар, хамтран суралцаж буй нөхөдгүйгээр би одоогийн хэмжээнд хүч чадахгүй байсан гэж боддог.

Барилга дэд бүтцийн инженерийн тэнхимийн 2-р курсийн оюутан Л. Амин-Эрдэнэ

Миний бие ШМТК-д 2020 онд 7-р үеийн элсэгч болон элссэн. Одоо БДБИ-2-р ангид суралцдаг. Сургуульдаа 2 жилийн хугацаанд маш их зүйлсийг сурсан. 1-р курсээс эхлэн Японы КООСЭН системийн сургалтаас гадна Шинэ Монгол соёл, төгсөгчийн загвар, алтан гурвалжин зэрэг Япон соёлыг маш сайн суулгаж өгсөн ба багаар ажиллах чадвар, цаг төлөвлөлт гэх зэрэг чадваруудыг маш сайн суралцаж 1-р курсээсээ эхлэн харилцааны ур чадвар, инженерийн үндэс гэх мэт зүйлсийг хичээл болгон заадаг нь маш давуу талтай ба сурагч бүртэй тулж харьцдаг. Мөн сурагчдын чөлөөт цагийг маш үр дүнтэй байлгах зорилгоор олон дугуйлан секц, клуб ууд үйл ажиллагаа явуулдгаас гадна чадварлаг инженер багш нар өөрсдийн туршлага дээрээ үндэслэн хичээлээ заадаг нь сурагч бид нарыг чадварлаг залуу инженер болоход үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Механик инженерийн тэнхимийн 5-р курсийн оюутан М. Ананд

Шинэ Монгол Технологийн Коллежид анх 2017 онд ЕБС төгсөөд орж ирэх үед өгсөн ярилцлагын шалгалтаа мартдаггүй. тухайн үед ярилцлагын үеэр хэлсэн үгнүүдээс хамгийн тод санадаг нь "цонхоор харахад хүмүүс шинэ зүйлийг хийе, бүтээе, үлдэж сайжруулая гэх нүдэндэх гал дутагддаг мэт харагддаг" гэж хэлж байснаа санаж байна. ебс-ийн ширээний ардаас шууд инженерийн лабораторилуу ороход мэдэхгүй чадахгүй дутагдалтай олон зүйлстэй учирсан ч өөртэйгээ адил хүсэл эрмэлзэлтэй оюутнуудтай танилцаад төрөл бүрийн төсөл, бүтээл хийж үзсэний эцэст бид жаахан л хичээвэл бүх зүйлс боломжтой гэж боддог болсон. ШМТК япон жишигтэй ч би Япончууд ковидын улмаас явж чадаагүй байгаа гэхдээ миний тойрон хүрээлэгсэд, найз нөхөд багш гээд Японд сурч ажиллаж үзсэн хүмүүс олон, төрөл бүрийн төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар Монголд байгаа япончууд болон цахимаар олон япон хүнтэй харьцаж үзсэн учраас тэднээс урам зориг авч ирээдүйд олон зүйлс хийж байгаа. Цуг суралцдаг анд найзууд болон бусад монголчууддаа гэж хэлэхэд, я

Механик инженерийн тэнхимийн 2-р курсийн оюутан Б. Болорсувд

Намайг Батзоригийн Болорсувд гэдэг. Би 2020 оны хичээлйн жилд Шинэ Монгол технологийн коллежд элсэн орсон. ШМТК-д орох болсон шалтгаан нь суралцах орчин, чадварлаг залуу багш нартай ба 20 настай залуу инженер болгон өөрийн гараараа улсаа бүтээх инженер бэлтгэж байгаа нь таалагдсан.   Анх цахилгааны инженерийн ангид орох хүсэлтэй байсан хэдий ч инженерийн үндэс хичээл дээр механик инженерийн талаар болон механик инженерээр ажиллаж байгаа сэнпай нарын ярианаас механик инженжрийн ангид орох хүсэлтэй болсон. Энэ сургуульд сурснаар Япон, Хятад, Америк болон Монголынхоо том том үйлдвэр болон сургуулиудтай харилцаа сайтай тэтгэлэг авах боломж өндөртэй, сургуулиас зохиодог оюутныг төлөвшүүлэх үйл ажиллагаа болон клубууд нь таалагдсан.   Механик инженерийн хичээлүүд дундаас техникийн зураг зүй, дүрслэх геометр гэх хичээлүүдэд дуртай бөгөөд 3-р курсд орох CAD-ын үндэс хичээл  их сониохол татаж байгаа. Дараа жилээс эхлэх робоконы клубд орох хүсэлтэй байгаа. ШМТК-ийг төгсөөд