ШМТК-ийн нэрэмжит Байгалийн ухааны III олимпиад 2022.04.30; 2022.05.07 өдрүүдэд 2 шаттайгаар амжилттай явагдаж, шилдэгүүдээ тодрууллаа. Тус олимпиад нь 9-р анги төгсөж буй сурагчдын дунд зохион байгуулагддаг билээ. Олимпиадын I шат математик, физик, хими, биологийн хичээлийн суурь мэдлэг, чадвар, сэтгэлгээ шаардсан агуулгатай сонгох болон нөхөх, бодолт хийх даалгавруудаас бүрдсэн бол II шатанд оролцогчид олимпиадын агуулгатай бодолт хийх даалгавар гүйцэтгэлээ.
Энэ удаагийн БУ-ны олимпиадын I шатанд нийслэл, орон нутгийн 30 гаруй ЕБС-ийн 250 гаруй сурагч оролцсноос 40 сурагч II шатанд шалгарч, тус сургуульд бичгийн шалгалтгүйгээр элсэх эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр шагнагдсан. Харин II шатанд манлайлсан шилдэг 10 сурагч ШМТК-д 10%-70% -ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийн эзэд боллоо.