Өөрийн
Гараар
Улсаа Бүтээнэ
Мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай баялаг бүтээгч залуу инженер хүнийг бэлдэх.
Итгэл үнэмшил
Суурь зарчим
"Боловсролын жинхэнэ зорилго бол мэдлэг биш — хүн болох явдал."
Алсын хараа
Монгол улсын аж үйлдвэр, технологийн салбарын бие даасан хөгжилд бодит хувь нэмэр оруулсан сургууль болох.
Үнэт зүйлс
Мэргэжлийн ур чадвартай, сургуулийн эрхэм зорилго, үзэл санааны дор нэгдэж, ажилдаа дурлаж ажилладаг багш, ажилтан.
Сургуулийн зарчим
Хичээнгүйлэн суралцагч, ажиллагч хүн бүрт боломжийг тэгш нээлттэй байлгана. Тасралтгүй сайжруулах бодлого.
Улирлын ачаалал
Мэргэжил тус бүрээр жил, улирал бүрийн хичээлийн тоо ба кредитийн харьцуулалт
Улирлын кредит
| Жил | Намар (хич/кр) | Хавар (хич/кр) | Нийт |
|---|---|---|---|
| I курс | 17 / 19.5 | 15 / 18.5 | 38 кр |
| II курс | 15 / 19 | 14 / 18 | 37 кр |
| III курс | 15 / 20.5 | 14 / 21.5 | 42 кр |
| IV курс | 12 / 20.5 | 10 / 16.5 | 37 кр |
| V курс | 8 / 13 | 7 / 10 | 23 кр |
Алтан Гурвалжин
Биеийн, Ухааны, Сэтгэлийн боловсрол — гурвын нэгдэл.
Биеийн боловсрол
Эрүүл чийрэг, өөрийгөө хянах чадвартай иргэн.
21-р зууны ур чадварын хүрээнд бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндээ удирдах, өөрийгөө зөв үнэлэх чадварыг чухалчилдаг.
Ухааны боловсрол
Шинжлэх ухааны үнэн мэдлэг, технологийн өндөр соёл.
ШМТК-ийн төгсөгч нь шинжлэх ухааны баттай ойлголттой, орчин үеийн техник технологийг эзэмшсэн байхыг зорьдог.
Сэтгэлийн боловсрол
Уян хатан зан төлөв, багийн ажиллагаа.
Урлаг, соёлыг үнэлэх мэдрэмж, хувь хүний болон нийгмийн хариуцлага, олон талт орчинд дасан зохицох чадварыг хөгжүүлдэг.
Мэдээ, мэдээлэл

2026 оны аравдугаар сарын 29
Оюутны амжилтын мэдээлэл
NAPROCK 2026 | 5 баг, 5 амжилт!Япон улсын Такамацү хотод зохион байгуулагдсан NAPROCK тэмцээнд манай сургуулийн 5 баг а...

2026 оны аравдугаар сарын 29
Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах зарлал
ШМТК-ийн нийт багш, ажилтнууд, оюутнуудынхаа бүтээлч санааг хүлээн авч хамтран ажиллахад бид бэлэн байна. Та бүхэн идэв...

2026 оны аравдугаар сарын 29
Оюутны хөгжлийн дэмжих үйл ажиллагаа
Олон улсын молийн өдрийг тохиолдуулан 1-3-р курсийн оюутнуудын хими, биологийн шинжлэх ухааны мэдлэгийг бүтээлчээр хөгж...
Бидэнтэй нэгд
Ирээдүйн амжилтанд хөрөнгө оруулалт хий. NMCT-д элсэж чадварлаг мэргэжилтэн болоорой.