Чанарын баталгаажуулалт
ШМТК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/124-1 тоот тушаалаар баталсан «Дотоод хяналт, үнэлгээний журам»-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, системтэй, ил тод, үр дүнтэй хэрэгжүүлдэг.
Мониторинг ба Үнэлгээ
Дотоод хяналт, үнэлгээг хэрэгжүүлэхдээ багш ажилтнуудын академик эрх чөлөөг хүндэтгэн ажилладаг. Хяналт ба үнэлгээг хоёр тусдаа боловч харилцан нөхөх үйл явц гэж тодорхойлдог.
Мониторинг
Төрийн байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэр, дүрэм журмын хэрэгжилт, сургуулийн дотоод дүрэм журам, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг хянах замаар өдөр тутмын үйл ажиллагааг чанар стандартын дагуу хөтлөн явуулахад туслах, дэмжин зөвлөх, багш ажилтнуудыг сурган чадваржуулах зорилготой.
Үнэлгээ
ШМТК-ийн эрхэм зорилго, алсын хараа, тэнхим хөтөлбөрүүдийн зорилго, зорилтуудын биелэлтийг тодорхой хугацааны давтамжтай, гадаад болон дотоод олон талын оролцоотойгоор үнэлж, тэдгээрийг шинэчлэн сайжруулж байх зорилгоор хийх ба гол оролцогч талуудыг шинэчилсэн мэдээллээр хангана.
Шаталсан хоёр чиглэлийн урсгал
Чанарын баталгаажуулалт нь төлөвлөлт, тайлагнал болон хяналт, үнэлгээ гэсэн хоёр чиглэлд суурилсан шаталсан бүтэцтэйгээр хэрэгжиж, тасралтгүй сайжруулалтыг хангадаг.
Багш, ажилтнаас эхлэн удирдлагын түвшинд хүрэх оролцоонд суурилсан урсгал.
Удирдлагаас эхлэн багш ажилтанд хүрэх хяналт, зөвлөгөө, чиглүүлгийн урсгал.
Чанарт оролцогч талууд
Сургуулийн дотоод болон хөндлөнгийн олон талт оролцоо нь чанарын баталгаажуулалтын тогтолцооны үндсэн хөдөлгүүр юм.
Дээд, дунд шатны удирдлага
ТогтмолАлба нэгжүүдэд дотоод хяналт шалгалт хийж, саналыг нэгтгэн анализ хийх
Хөтөлбөрийн хороо
ТогтмолСургалтын хөтөлбөрт тэнхимийн саналыг нэгтгэн хэлэлцэж, тасралтгүй сайжруулалт хийх
Тэнхим, багууд
Улирал тутамБагш ажилтнуудын санал хүсэлтийг авч үйл ажиллагааны сайжруулалтад тусгах
Оюутнууд
Улирал тутамХичээлийн судалгаа болон сэтгэл ханамжийн судалгаа