Тэнхимүүд
Механик инженерийн тэнхим
Тэнхим

Механик инженерийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Б.Билгүүн
0 хөтөлбөр
0 багш

Эрхэм зорилго

Тус тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон материалын шинж чанарыг зөв танин мэдэж, механик инженерийн зураг төслийг боловсруулж, үүнд үндэслэн механик эд анги, системийг боловсруулах технологийг эзэмшсэн инженерийг бэлтгэхийг зорино.

Механик инженерчлэлийн тэнхим нь үйлдвэрлэлд суурилсан сургалтын арга зүйг хэрэгжүүлж, оюутнуудад бодит инженерийн асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэн ажилладаг.

Тэнхим нь 6 үндсэн багш, 2 туслах багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулж байна.


Хөтөлбөрийн онцлог

Японы коосэн боловсролын системд суурилсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сургалт нь CAD, симуляци, туршилт, үйлдвэрлэлийн дадлагад тулгуурладаг. Хичээлүүд нь зураг, тооцоо, туршилт, үйлдвэрлэл гэсэн уялдаа холбоотойгоор зохион байгуулагддаг. Төгсөлтийн ажил нь бодит төхөөрөмж, хийц, систем дээр суурилсан байдаг.

Оюутны тоо

2025–2026 оны хичээлийн жилд нийт 128 оюутан суралцаж байна. Үүнээс:

1-р курс 27 оюутан

2-р курс 31 оюутан

3-р курс 32 оюутан

4-р курс 21 оюутан

5-р курс 17 оюутан 

Мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд 13 оюутан хамрагдаж байна.


Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага

Оюутнууд үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг мэргэжлийн байгууллагуудад хийж, онолын мэдлэгээ бодит үйлдвэрлэлтэй холбон бататгаж байна. Дадлага нь оюутнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын дадал, инженерийн сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. 

Төгсөлтийн судалгааны ажил

Төгсөлтийн судалгааны ажлууд нь бодит инженерийн шийдэлд чиглэсэн бөгөөд төхөөрөмж, систем, автоматжуулалтын чиглэлээр хийгдэж байна. Оюутнууд багш нарын удирдлага дор судалгаа, зохион бүтээлтийн ажлыг гүйцэтгэдэг. 

Оюутны үйл ажиллагаа

Оюутнууд мэргэжлийн клуб, нэмэлт сургалт, өдөрлөг, уулзалт зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Үүнд Robocon клуб, номын өдөрлөг, Сэнпай–Коохай арга хэмжээ, ганцаарчилсан уулзалтууд багтана. 

Лаборатори, сургалтын орчин

Тэнхим нь механик боловсруулалтын лаборатори, гагнуур таслах лаборатори, модны лаборатори гэсэн гурван үндсэн лабораторитой. Эдгээр лабораториудад CNC, токарь, фрезер, гагнуурын төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжүүд ашиглагддаг. Нэг удаад 15–20 оюутан ажиллах боломжтой. 

Хөгжлийн чиглэл

Цаашид сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, лабораторийн орчныг сайжруулах, үйлдвэрлэлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, багшийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, судалгаа инновацын ажлыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага

Оюутнууд онолын мэдлэгээ бодит үйлдвэрлэлтэй холбон бататгах зорилгоор үйлдвэрлэлийн болон танилцах дадлагад хамрагддаг.

Үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагууд:

• Мултипак ХХК

• Сейф Трек ХХК

• Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр

• Соёолон Интернешнл ХХК

Танилцах дадлага:

• Эрдэнэт үйлдвэр

• Витафит ХХК

• Сүү ХК

• TTRC ХХК

Дадлага нь оюутнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын дадал, инженерийн сэтгэлгээг хөгжүүлдэг. 

Төгсөлтийн судалгааны ажил

2024–2025 онд 17 оюутан амжилттай хамгаалсан.

Чиглэлүүд:

• Робот, автомат систем

• Тоног төхөөрөмж

• Туршилтын систем

• Механик хийц

Оюутны үйл ажиллагаа

Оюутнууд дараах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

• Robocon чиглэлийн NewRobo клуб

• CAD CAM нэмэлт сургалт

• Сэнпай Коохай уламжлалт арга хэмжээ

Эдгээр үйл ажиллагаа нь оюутнуудын багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлдэг.



Холбоо барих

Тэнхимийн эрхлэгч
Б.Билгүүн
Утас
99938580
Тэнхимүүд