
Монгол Коосэн ТК-ын захирал М.Сэргэлэн 11 сарын 19 өдөр Япон улсын Гадаад хэргийн яамны хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан баярт үйл явдал тохиолоо.
Тэрээр Монгол Улсад Япон загварын Коосэн боловсролын тогтолцоог нэвтрүүлэх, амжилттай нутагшуулах үйл хэрэгт олон жил тасралтгүй манлайлан ажилласан билээ.
Монгол улс нь Япон улсын Коосэн инженерийн боловсролын тогтолцоог нэвтрүүлсэн анхны гадаад улс бөгөөд Тайланд, Ветьнам, хамгийн сүүлд өнгөрсөн жил Египет улсад Коосэн сургууль байгуулагдсан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад Коосэн ТК-д нийт 1600 орчим оюутан суралцаж, 960 орчим дэд бакалавр зэрэгтэй инженер төгсөөд байна.
Эрхэм хүндэт шагнал хүртсэн М.Сэргэлэн захиралд болон Монгол Коосэн Технологийн Коллеж-ийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье