
Манай сургууль элсэлтийн шалгалтаа намар болон хаврын улиралд журмын дагуу зохион байгуулдаг. Энэ хичээлийн жилийн шалгалтын зохион байгуулалтын онцлог, анги дүүргэлтийн боломжоос шалтгаалан 1-р курс (ББС-ийн 10-р анги) болон 2-р курсийн (ББС-ийн 11-р анги) дараах хөтөлбөрүүддээ 9 сарын 18-ны өдрийг дуустал нэмэлт элсэлтээ зарлаж байна.
Иймд та тус инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой бол 80110134, 99065326 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, элсэлтийн шалгалтыг өгч, сул суудалд элсэн суралцах боломж нээлттэй болно.
ШМТК-ийн элсэлтийн комисс