Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн эрт илрүүлэг, дархлаажуулалтын ажлууд зохион байгуулагдлаа

2026 оны аравдугаар сарын 2940 үзсэн
Эрүүл мэндийн эрт илрүүлэг, дархлаажуулалтын ажлууд зохион байгуулагдлаа

ШМТК нь оюутнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх зорилгоор энэ хичээлийн жилд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

3 талт судалгаа | 1–3-р курс

Оюутнуудын бие бялдрын хөгжил, физиологийн үзүүлэлт болон сэтгэл зүйн эрүүл мэндийг үнэлнэ.

Эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлэг | 1-р курс

Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдлыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулна.

Дархлаажуулалт | 1-р курс

Сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулна.

Эрүүл мэнддээ анхаарч, өвчлөлөөс урьдчилан сэргийлье!