ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Сургуулийн захирал Т.Оюунжаргал Япон улсад томилолтоор ажиллаж байна. Томилолтын хүрээнд хамтын ажиллагаатай их сургуулиудтай уулзалт хийх, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд 2026 оны 10 сарын 30 өдөр Чибагийн ТИС-ийн гадаад харилцаа болон элсэлтийн албатай уулзалт хийж, мөн Тоёохашигийн технологийн их сургуулийн 50 жилийн ойн үйл ажиллагаанд оролцож баяр хүргэлээ.
Тус 2 сургуулийн хувьд 2019 оноос хамтын ажиллагаа эхлүүлснээр төгсөгчид бакалаврын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломж нээгдсэн бөгөөд анхны төгсөгчдөөс эхлэн нийт 50 орчим төгсөгч дэвшин суралцжээ. Сургуулиа төгсөөд цааш магистрын түвшинд үргэлжлүүлэн суралцах, Япон улсад ажиллахаас гадна эх орондоо очиж олон салбарт мэргэжлээрээ ажиллаж эхлээд байна.
Чибагийн технологийн их сургууль, 2026.10.30 Робот инженерийн чиглэлээр бакалаврын түвшинд дэвшин суралцаж байгаа 6-р үеийн төгсөгч Л.Түвшинбаяр
Тоёохашигийн технологийн их сургуулийн захирал, профессор Вакахара Акихирод ШМЭХ-ийн талархлын бичиг, бэлгийг гардууллаа.