Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэдээлэл

2026 оны есдүгээр сарын 238 үзсэн
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэдээлэл

Лайнсэнс Академитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн нь Япон Улсын Лайнсэнс Академи компанитай хамтын ажиллагааны хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаа тус компанийн удирдлагууд Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнд хүрэлцэн ирж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн оюутнуудад Японы аж ахуйн нэгжүүдийн танилцуулга зохион байгууллаа.

Түүнчлэн Лайнсэнс Академийн ЮҮ Лангүэж хэлний сургалтын төвд хэрэгжүүлдэг нэг сарын япон хэлний зуны хөтөлбөрт энэ зун 7 дугаар сарын 1–31-ний өдрүүдэд манай сургуулийн 5 оюутан хамрагдаж, япон хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, шинэ туршлага хуримтлуулсан юм.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын зүгээс талархлаа илэрхийлж, сурч мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцах талархлын уулзалтыг мөн зохион байгууллаа.

Оюутнуудын хөгжиж, шинэ боломжийг нээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Лайнсэнс Академийн хамт олондоо баярлалаа!