Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэдээлэл
2026 оны есдүгээр сарын 236 үзсэн

Япон Улсын Парламентын гишүүд болон Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын төлөөлөл Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Шинэ Монгол Коосэн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын үеэр сургалтын орчин, мэргэжлийн хөтөлбөр, оюутнуудын судалгаа, төсөлт ажил болон төгсөгчдийн амжилтын талаар танилцуулж, санал сэтгэгдлээ солилцлоо.
Мөн Коосэн сургуулийг төгссөн зочин өөрийн суралцсан боловсролын тогтолцоогоор Монголын залуус инженерийн боловсрол эзэмшиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Хүндэт зочдодоо хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцсанд талархал илэрхийлье.