ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ- КАНАГАВА АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЙЛЧЛАЛ

Шинэ Монгол Технологийн Коллеж нь Япон улсын Канагава аймагтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канагава аймгийн Засаг даргын Тамгын газар болон аж ахуйн нэгжүүдийн 35 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай сургуульд зочиллоо.
Айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийснээс гадна Канагава аймгийн 14 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн дадлага хийх хүсэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулах ярилцлагыг зохион байгууллаа.
Шинэ Монгол Технологийн Коллежийн 24 оюутан уг ярилцлагад амжилттай оролцсон бөгөөд шалгарсан оюутнууд 2027 оны 1 дүгээр сарын 12-ноос 22-ны өдрүүдэд Канагава аймаг дахь компанидаа үйлдвэрлэлийн дадлага хийх юм. Мөн уг дадлагын хөтөлбөрт амжилттай оролцсон оюутнуудад сургуулиа төгсөөд тухайн компанидаа үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах бодит боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Дадлагын хөтөлбөрийн ярилцлагад оролцсон нийт оюутнууддаа амжилт хүсье