ШМТК өнгөрсөн зун буюу 2026.06.14-16-ны өдрүүдэд Япон улсын Сэтоүчи Санни компанитай хамтран 1-2-р курсийн оюутнуудын карьер төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Sunny карьер төлөвлөлтийн зуны сургалтыг хамтран зохион байгуулсан билээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр хийгдсэн контент youtube болон tiktok дээр өндөр үзэлттэй байгаа төдийгүй Монгол улстай, тэр дундаа Япон улстай ижил системээр хичээллэдэг коосэн сургуультай, тус сургуульд суралцаж байгаа үе тэнгийн хүүхдүүдтэй танилцах, туршлага солилцох хүсэлттэй байгаагаа маш олон үзэгчид илэрхийлжээ.
Манай оюутнуудын япон хэлний болон өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байгаа нь үнэхээр бахархмаар байна. Та бүхэн шимтэн үзээрэй.
Бичлэгийг үзэх линк:
https://youtu.be/ktLL4sfi13Y?si=sTDCLIbId1EF58sU