
Бид дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ШУА-Хими, хими технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хоёр байгууллагын хувьд 2018 оноос хойш химийн инженерийн хөтөлбөрийн оюутны үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, оюутны төгсөлтийн судалгааны ажлыг хамтран удирдах зэргээр хамтран ажиллаж ирсэн билээ.
Санамж бичиг байгуулснаар бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийг хэлэлцсэн уулзалт боллоо.
Цаашид манай оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгэх, судалгаа, шинжилгээний ажилд хамтран оролцох, төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэг олон давуу тал нэмэгдэж байна.
Бидэнтэй хамтран ажиллаж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүд, компаниудад талархал илэрхийлье.