
Бид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг шинэчлэн байгууллаа.
Ингэснээр манай хоёрын сургуулийн багш, оюутнууд эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинарт харилцан оролцох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багц цаг дүйцүүлэх чиглэлийг тодорхойлж төгсөгчид дэвшин суралцах, сурах бичиг, сургалтын материал хамтран боловсруулах, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгэх, судалгаа, шинжилгээний ажилд хамтран оролцох зэрэг олон давуу тал нэмэгдэж байгаа юм.
Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх болтугай.