ОЮУТНУУДЫН ТЭМЦЭЭН УРАЛДААН - МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН V ОЛИМПИАД

Шинэ Монгол технологийн коллежийн Компьютерын ухааны тэнхимээс мэдээлэл зүйн V олимпиадыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Оюутнуудын алгоритм зохиох, бодлого шийдвэрлэх чадварыг сорих, Баянзүрх дүүргийн мэдээлэл зүйн олимпиадын бэлтгэлд хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах зорилготой тус олимпиад дундын болон ахлах гэсэн хоёр ангиллаар явагдав.
Дундын ангилалд 1 дүгээр курсын оюутнууд Flowgorithm программ ашиглан блок схемээр бодолтоо боловсруулсан бол ахлах ангилалд 2, 3 дугаар курсийн оюутнууд C/C++ хэлээр бодлого бодож өрсөлдлөө.
Дундын ангилалд:
КУ-1 ангийн Н.Золбоо
КУ-1 ангийн Г.Эрдэмтөгс
КУ-1 ангийн Ч.Тэнгис
Ахлах ангилалд:
КУ-3 ангийн А.Цэцэнбилэг
КУ-3 ангийн Б.Сэргэлэнцогт
КУ-2 ангийн М.Тэнүүн нар тус тус шалгарлаа.
Олимпиадад оролцож, мэдлэг чадвараа сорьсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, шагналт байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэе. Цаашдын олимпиадын бэлтгэл, сурлагад нь амжилт хүсье!