Бүх мэдээ
Оюутны амжилт

Оюутны амжилтын мэдээлэл

2026 оны аравдугаар сарын 19 үзсэн
Оюутны амжилтын мэдээлэл

Нийгата мужийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн

9 дүгээр сарын 27-ны өдөр Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачилгаар, Монгол дахь Японы ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол-Нийгатагийн найрамдлын нийгэмлэг хамтран хэрэгжүүлсэн “2026 оны Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн” болж өндөрлөв.

6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд нийт 10 оюутан “Нийгата мужийн залууст Монголын сэтгэл татам онцлогийг хэрхэн илэрхийлэх вэ” сэдвээр илтгэл тавилаа. Манай сургуулийн ХИ4 ангийн оюутан Батчулуун овогтой Ирмүүн тус тэмцээнд илтгэлээ тавьж, 4-р байр буюу дэд байр эзэллээ.

Тус тэмцээний тэргүүн байранд 1-3 байр, Дэд байранд 4-6 байр, Тусгай байранд 7-10 гэсэн байдлаар шалгаруулсан билээ.

Амжилттай оролцсон оюутандаа, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе.