
Манай сургуулийн баг тамирчид Япон улсад зохион байгуулагдсан NAPROCK тэмцээний Themed Section болон Original Section ангилалд амжилттай оролцож, хоёр ангилалд оролцсон нийт 4 баг бүгд шагнал хүртлээ!
Themed Section
Нийт 23 баг өрсөлдсөнөөс манай сургуулийн 2 баг хоёулаа “Тусгай байр”-ын шагнал хүртлээ.
Original Section
Нийт 22 баг өрсөлдсөнөөс манай сургуулийн 2 баг мөн адил “Тусгай байр”-ын шагнал хүртлээ.
Ийнхүү хоёр ангилалд өрсөлдсөн манай 4 баг бүгд шагнал хүртэж, өөрсдийн мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ амжилттай харууллаа.
Тэмцээний бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, өөрсдийн бүтээлээ танилцуулахын зэрэгцээ Япон улсын Такамацү хоттой танилцан, шинэ орчин, соёлтой танилцаж, олон сайхан туршлага хуримтлуулсан юм.
Нийт баг тамирчид, удирдсан багш нар болон биднийг үргэлж дэмжиж ажилласан эцэг эхчүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье!