
“HACKMIL- 2026” ШИЙДЛИЙН ХАКАТОН"
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролд залуусын оролцоог нэмэгдүүлж, оновчтой шийдэл боловсруулах зорилго бүхий “HACKMIL 2026” хакатон амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулжээ.
Хэвлэлийн Хүрээлэн, Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын Нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж буй "Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь" (2026-2028) төслийн хүрээнд зохиогдож буй тус хакатонд МУИС, ШУТИС, Эмпасофт Технологийн Сургууль, СЭЗИС, Шинэ Монгол технологийн коллеж зэрэг сургуулийн оюутан залуус өрсөлдсөн байна.
Эхний шатнаас шалгарсан шилдэг долоон баг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилгын хүрээнд нөлөөллийн аян, мэдээлэл шүүгч платорм, баримт шалгагч тоглоом зэрэг сонирхолтой шийдлүүдийг танилцуулсан юм.
Хакатонд зочноор оролцсон Дани улсад суугаа Монгол Улсын өргөмжит консул Йорген Ринггаард “Өнөөдрийн үйл ажиллагаанаас Монголын Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ирээдүй гэрэл гэгээтэй байгааг олж харлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Тус өрсөлдөөнтэй тэмцээнд манай сургуулийн 3-р курсийн (ЕБС-ийн 12-р анги) оюутнуудаас бүрдсэн баг шилдэг 7 багт багтаад тогтохгүй 2-р байранд шалгарсан бахдам амжилт гаргалаа. Оюутнууддаа баяр хүргэж, дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.