Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

ОЮУТНЫ АМЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ-ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026 оны арван нэгдүгээр сарын 191 үзсэн
ОЮУТНЫ АМЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ-ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026 оны 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулагдсан “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 32 дахь удаагийн тэмцээн”-д ХИ-4 ангийн оюутан Ц.Нандинхишиг амжилттай оролцлоо.

Манай оюутны хувьд тэмцээний эцсийн шатанд шалгарч, шилдэг 10 илтгэгчийн нэгээр тодрон “Миний бүтээхийг хүсэж буй ирээдүй” сэдвээр япон хэлээр илтгэл тавьсан юм.

Тус тэмцээнийг Япон Улсын Элчин сайдын яам, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон Япон сан хамтран зохион байгуулсан.

Амжилттай оролцсон Ц.Нандинхишиг болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсье!