
Компьютерийн ухааны 3-р курс (ЕБС-ийн 12-р анги)-ийн оюутан А.Цэцэнбилэгийн хийсэн аппийн талаар мэдээлэл оржээ Манай оюутны бүтээлийг ашиглаад үзээрэй.
Замын эвдрэл гэмтлийг мэдээлэх системийг Шинэ Монгол Косэн сургуулийн сурагч зохион бүтээжээ
Шинэ Монгол Косэн сургуулийн ахлах ангийн нэгэн сурагч Улаанбаатар хотын явган хүний зам, дэд бүтцийн эвдрэл гэмтлийг олон нийтэд мэдээлэх интернэтэд суурилсан системийг зохион бүтээжээ.
Уг систем нь вэб сайт, гар утасны аппликэйшн гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна.
Иргэд гар утсандаа суулгасан “Zasya” (iOS апп татах) аппликэйшнийг ашиглан эвдрэл гэмтлийн зургийг тайлбартай хамт системд илгээхэд “Zasya” вэб сайтын газрын зурагт байршлын мэдээлэлтэйгээ хамт нийтлэгдэх юм.
Апп-ыг татаж аваад хэрэглээд үзээрэй. Нэг газар нэг асуудлыг олон хүн мэдээлснээр олны анхааралд хүрч шийдэгдэх боломжтой учир та бүхний оролцоо нэн чухал юм.
Суулгахад маш хялбар. Таны илгээсэн мэдээлэл бүр хотын маань асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Апп татах холбоос вэбийн мэдээллийг https://ikon.mn/n/3rtq эндээс харна уу.
Нэвтрэх бүртгэл нь и-мэйлээр баталгаажуулалт хийдэг бөгөөд баталгаажуултын и-мэйл ирэхгүй бол spam, junk хэсгээ шалгаарай.