
Казахстан Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй FAIO 2026 (Олон улсын хиймэл оюуны олимпиад)-ын эхний шатанд нийт 410 багаас 13 дугаар байрт шалгарч, дараагийн шатанд оролцох эрх авсан шилдэг 50 багийн нэгээр манай сургуулийн баг тодорсон.
ШМТК-ийн 3 оюутан, 1 багшийн бүрэлдэхүүнтэй манай баг Казахстан Улсын Алматы хотыг зорьж байна. Баг бүрэлдэхүүндээ амжилт хүсье.