Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

ШМТК КУ-3 ангийн оюутнууд Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцлаа

2026 оны арван нэгдүгээр сарын 2016 үзсэн
ШМТК КУ-3 ангийн оюутнууд Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцлаа

Шинэ Монгол Технологийн Коллежийн Компьютерын ухааны III курсийн оюутнууд АУБ Б.Нарангаравын удирдлага дор Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцах аялал хийлээ.

Танилцах уулзалтын хүрээнд оюутнууд Мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, инновац болон технологийн гарааны бизнесийн экосистемийн талаар мэдээлэл авлаа.

Мөн тус паркт үйл ажиллагаа явуулж буй инкубатор компаниудын бизнесийн орчин, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологид суурилсан шинэлэг шийдлүүдтэй танилцаж, компьютерын ухаан, программ хангамжийн чиглэлээр эзэмшиж буй онолын мэдлэгээ бодит ажлын орчинд хэрхэн ашиглах боломжтой талаар ойлголтоо өргөжүүлэв.

Энэхүү танилцах аялал нь оюутнуудад мэргэжлийн мэдлэгээ практик хэрэглээтэй холбон ойлгох, мэдээллийн технологийн салбарын бодит орчинтой танилцах, инновацлаг сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа болон карьерын боломжоо тодорхойлоход чухал ач холбогдолтой байлаа.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн хамт олон болон танилцах уулзалтыг зохион байгуулж, оюутнуудад мэдлэг, туршлагаасаа хуваалцсан мэргэжилтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье!