Бүх мэдээ

Сургалтын үйл ажиллааны мэдээлэл

2026 оны есдүгээр сарын 22 үзсэн
Сургалтын үйл ажиллааны мэдээлэл

ШМТК-ийн 2-4 курсийн оюутнууд Математик, Физик, Англи хэл, Япон хэлний хичээлүүдээр түвшин тогтоох шалгалт өгч байна.

Манай сургуулийн Япон хэл, Англи хэлний хичээлүүд түвшинчилж явагддаг бөгөөд энэ нь оюутнуудын суралцах үр дүнг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг.

Математик, физикийн хичээлийн түвшин тогтоох шалгалтын үр дүн нь суралцагчдын гарааны үнэлгээ болж цаашдын ээлжит хичээл төлөвлөлт, багшийн заах арга, сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийхэд ихээхэн тустай байдаг.

Оюутнууддаа амжилт хүсье.

Зохион байгуулалтад оролцож буй нийт багш нартаа талархал илэрхийлье.