
MJEED төслийн хүрээнд өчигдөр манай сургууль дээр Япон улсын Коосэн Агентлагийн зочин багш нар Коосэнгийн Олон Улсын стандартын (KIS) шалгуурын дагуу урьдчилсан үнэлгээний уулзалт, сургалт зохион байгуулж ажиллалаа.
Манай сургууль Японы Коосэн загварын инженерийн боловсролын тогтолцоог Монголын нөхцөлд нутагшуулж, өнөөг хүртэл Коосэнгийн жишиг Хөтөлбөрийг (Model Core Curriculum, MCC) сургалтын хөтөлбөртөө тусган хэрэгжүүлсэн ирсэн билээ.
Сургуулийн хувьд 2030 он хүртэлх Стратеги төлөвлөгөөндөө Коосэнгийн Олон улсын стандарт (KIS)-ыг үе шаттай нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалт, сургалтаар сургуулийн менежментийн багийн бүрэлдэхүүн KIS-ийн шалгуурын хүрээнд өөрийн үнэлгээг танилцуулж, зөвлөмж, чиглүүлэг авлаа