
“Амьдрах чадвар – Цэрэгжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь өдрийн үйл ажиллагаа амжилттай болж оюутнууд маань буцаж ирж байна.

Оюутнууд саадын зурвасаар дахин дадлага хийж, өмнөх өдрийн үзүүлэлттэй харьцуулахад хурд, хүч, авхаалж самбаагаа мэдэгдэхүйц ахиуллаа.
Мөн “Амьдрах ухаан” сэдвийн хүрээнд яаралтай тусламжийн үед авах анхан шатны арга хэмжээ болон байгальд амьдрахад шаардлагатай мэдлэг, чадварын талаар сургалтад хамрагдав.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааны үеэр оюутнууд сургалтын хугацаанд сурч мэдсэн зүйлсээ үзүүлж, хөтөлбөрөө дүгнэлээ.
Өдрийн үйл ажиллагаа галын наадам-аар үргэлжилж, оюутнууд хамтдаа хөгжилтэй, дурсамж дүүрэн үдшийг өнгөрүүллээ.