ЯСҮДА ОУ-ЫН ТЭТГЭЛЭГТ ШИНЭ МОНГОЛ КООСЭНГИЙН ОЮУТАН ШАЛГАРЛАА

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд жил бүр Ясуда ОУ-ын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зохион байгуулдаг билээ.
Энэ жил анх удаа тус тэтгэлгийн сангаас Шинэ Монгол Коосэнгийн оюутнуудыг дэмжин ажиллах санал гаргаж, манай сургууль анх удаа 3 оюутнаа сонгон тодорхойлсон юм.
Үүнээс ХИ-5 ангийн төгсөгч Э.Энхжин Ясуда ОУ-ын тэтгэлэгт хамрагдахаар боллоо.
Тэтгэлэг нь 2027 оны 4 дүгээр сараас эхлэн сургуулиа төгстөл олгогдох бөгөөд сарын тэтгэлгийн хэмжээ 100,000 иен буюу ойролцоогоор 2,400,000 төгрөг байна. Мөн цаашид тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа ажээ.
Ийнхүү шинэ боломжийг амжилттай ашиглаж, тэтгэлэгт шалгарсан Э.Энхжин оюутандаа, мөн сонгон шалгаруулалтад бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе!
Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!