Коосэн гэж юу вэ?

  • 工業 - КООГЁО=Аж үйлдвэрлэл/Технологи/
  • 高等 - КОО ТО=Дээд
  • 専門 - СЭНМОН=Мэргэжил
  • 学校 - ГАККОО=Сургууль

“Өөрийн гараар улсаа бүтээнэ” уриатай Шинэ Монгол Коосэн технологийн коллеж 2014 онд үүсэн байгуулагдсан ба 60 гаруй жилийн түүхтэй Японы “Коосэн” технологийн систем, хөтөлбөрийг загвар болгосон дээд боловсролын сургалтын байгууллага юм. Суурь боловсрол эзэмшиж 9-р анги төгссөн сурагчдыг элсүүлэн, 5 жилийн хугацаанд ахлах сургууль болон инженерийн хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлж дипломын дээд боловсрол олгодог.

коосэн сургалтын онцлог