Онцлох мэдээ, мэдээлэл

Инженерийн боловсрол Монголд ОПБХ

Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо (МТКҮХ)-оос инженерийн хөтөлбөр хэрэгжүүлдэг их дээд сургууль, коллежийн эрдэмтэд, багш судлаачдын дунд зохион байгуулсан А.Ганбаярын нэрэмжит “Инженерийн боловсрол Монголд” онол практикийн III бага хурлын 2-р шат 2022 оны 05 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Инженерийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр оновчтой шийдэлд хүрэх зорилготой тус хурлын 1-р шатанд нийт 10 гаруй их дээд сургууль, коллежийн багш судлаачид илтгэлүүдээ илгээснээс 12 илтгэл 2-р шатанд шалгарсан юм.
2-р шатны хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж тус 12 илтгэгчид илтгэлүүдээ хэлэлцүүлснээс:
1. Г.Болоржаргал ахлагчтай ШМТК-ийн багш нар “ШМТК-ийн химийн инженерчлэл хөтөлбөрийн “Хими, биологийн инженерийн туршилт” хичээлийн хөтөлбөрт хийсэн сайжруулалт” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байр
2. Д.Уранчимэг /ТТДС, Барилга архитектурын тэнхимийн багш/ “Хөрсний механик хичээлийн заах арга зүйг CDIO аргазүйгээр шинэчлэх нь” сэдэвт илтгэлээрээ хоёрдугаар байр
3. Д.Алтанзул /ШМТК-ийн багш/ “Оюутны мэдлэг, чадвар сэтгэл зүйтэй уялдаж буй байдал” сэдэвт илтгэлээрээ гуравдугаар байр эзэллээ.
Тус хуралд ШМТК-ийн багш нар амжилттай оролцож шилдэг 12 судалгааны ажилд 4 судалгаа шалгарч үлдсэн бахдам амжилтыг үзүүллээ.

Нийт багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.