Сургалтын хөтөлбөрийн онцлог
Онолын хичээлийг туршилтаар бататган дадлага ажил хийх. Суралцагч төвтэй арга зүйгээр сургалтыг зохион байгуулах. Мэргэжил сонголтоо 2-р курсээс хийх боломжтой.
.
Онолын хичээлийг туршилтаар бататган дадлага ажил хийх. Суралцагч төвтэй арга зүйгээр сургалтыг зохион байгуулах. Мэргэжил сонголтоо 2-р курсээс хийх боломжтой.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломж. Японы Коосэнд 100% тэтгэлэгтэй суралцах эрх. Япон улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах эрх. Суралцангаа мэргэжлийн компанид цалинтай дадлага хийх ABU робокон тэмцээнд оролцож мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх.
6 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС зэрэг ИС-ийн 3-р курсэд шилжин суралцах Японы Тоёохаши ИС, Сэндай технологийн коллежийн ахисан түвшинд дэвшин суралцах
Сайн байцгаана уу. Өөрийн гараар улсаа бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг инженер залуусыг бэлтгэх эрхэм зорилготой сургууль маань үүсгэн байгуулагдаад хэдийнэ 10 жил болсон байна. Инженерийн суурь мэдлэг ур чадвар,хувь хүний хүмүүжил төлөвшил, инженерийн зохион бүтээх чадварыг 5 жилийн инженерийн цогц сургалтын хөтөлбөрөөр олгож ирсэн Япон улсын брэнд боловсролын тогтолцоог Монголд нутагшуулсан анхны коосэн сургууль гэдгээрээ танигдаж, анхны Магадлан итгэмжлэгдсэн Технологийн коллеж болсон билээ. 15 настай элсэгчийг Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийг агуулсан коосэнгийн 5 жилийн инженерийн 5 мэргэжлийн хөтөлбөрөөр сургаж, төгсөөд мэргэжлээрээ ажиллах, мөн их дээд сургуульд дэвшин суралцах боломжтой 20 настай, дэд бакалавр зэрэгтэй инженерүүдийг бэлтгэн гаргадгаараа манай сургууль онцлогтой.